ГОК-ийн захирлыг яаравчлан сольсоны учир юу вэ?

img

ГОК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад саяхан “сайн дураараа” өргөдлөө өгч ажлаасаа гарсан билээ. Тэгвэл дэд захирлууд ч мөн шил шилээ даран ажлаа өгсний дотор санхүү хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан хамгийн сүүлд ажлаа өгөөд байна. ГОК-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр Даваацэдэн хэмээх мэргэжлийн эрхмийг тохоон томилсон хэмээн АН-ынхан бор шувуу нисгэж эхэллээ. Энэ нь удахгүй болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ГОК руу улс төрийн томилгоо хийгээгүй гэсэн мессежийг ард түмэнд өгөх зорилготой байжээ. Мэдээж хэрэг, Монголын тал дангаараа дур мэдэж ерөнхий захирлыг томилдоггүй тул ийнхүү он гаруут яаравчлан үүрэг гүйцэтгэгч томилсон нь цаанаа учиртай аж. Шинэ оны эхээр ГОК-ийн алдарт гэрээнүүд хийгддэг тул ийнхүү Ч.Ганзориг захирлыг яаравчлан солиход хүрчээ. Улмаар дэд захирлуудын местэнд АН-ын гишүүдийг тохоон томилсон нь ч үүнтэй холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгийг босгох ажил удахгүй хийгдэж эхлэх бололтой. Сонгуулийн дараа Зөвлөлийн хурал болмогц Даваацэдэнг огцруулж, оронд нь “жинхэнэ” ерөнхий захирал томилогдоно гэх яриа саарал ордонд гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

etwet:
nuuts huuhedee hurtel iveen tetgedeg sain hun shuu
2013-04-14
zochin:
Ganzorig bol uhaalag tolov daruu hun naiz naraa deer door gej yalgalgui tus bolj yavdag nuruutai hun shuu tand bayarlaj ,taniig hundetgej yavdag shuu
2013-03-27
sain ayilsan svv
2013-02-06
Удирдагч:
Эрдэнэтийн энэ солио, тэр цаагуур нь ажилаа өгч зугтаж байгаа дарга нар НООТОЙ шүү...МИАТ-аас үнэр авч нүхээ малтаж байгаа ЛУЙВАРЧДЫГ АТГазар шалгахгүй бол эрэн сурвалжлах бөөн ажил гарна шүү!!!!!
2013-02-05
Зөв хүнээ сонгосон байНА. нЭР ХҮНДТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ
2013-02-05
Даваацэрэн гээч хүний нэр зөв бичдэг болчихоод бор шувуу ниснэж бай. Энэ захирал Дархан төмөрлөгийн үйлдвэрийг нэр төртэй удирдаж байсан хүн дээ зөв хүнээ л сонгосон байна. Шудрага хүн шүү дээ одоо энэ нийгэмд йим хүмүүсийг л сонгох хэрэгтэй .
2013-02-05
tsana delegees hurdan mori avch duugiin ajild oruulsan gedeg yum bnlee ajilchid n gokd ajild orhod avilga n 6.7 saya gedeg yum bnlee
2013-02-05
amraa:
ene lalriig zugeer yavuulj baihiin orond sain shalgah yostoi baisan um.hentei huvaaj iddegiig ne heluuleh yostoi
2013-02-05
barigdahaasaa umnu zailj baigaa biz
2013-02-05
я:
бүх юм улс төржөөд нэг өглөө босоод ирэхэд намын шийдвэр гээд оронд минь танихгүй эр хэвтэж байх вий дээ
2013-02-05
Ёстой л сонгуулийн мөнгө л босгох байх даа.
2013-02-04
Сүхээ:
Би урьдах захирлуудын тухай үргэлж сайнаар бодож явдаг. Энэ муугийн хойноос бол нулимана
2013-02-04
Сүхээ:
Ганзоригийг зайлуулсан нь зөв. ГОК-ийн мөнгөөр авгай хүүхэддээ хурдан морь өгч эрхлүүлсэн, Санжаадамбыг зүгээр сул цалин өгч тэжээсэн, тэгсэн мөртлөө ажилчиддаа ямарч тус дэм үзүүлдэггүй, ажилчдын байрны асуудлаар хандахад : - "Би ямар барилгын компаний захирал юм уу" гэж хэлж байсан муу гахай.
2013-02-04
Davaa tseden bishee Davaatseren
2013-02-04
sain ayilsan svv