Үндэсний Сүпер лигийн шинэхэн багууд анхны тоглолтоо хийнэ

img

Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбооноос зохион явуулж буй Үндэсний сүпер лигийн 1-р тойргын ээлжит тоглолтууд өнөө орой 18 цагаас спортын бэлтгэлийн төвийн А зааланд болно. Эхний тоглолт 2 дараалан хожоод багаа лигийн хүчирхэг залуу бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймаг Мөнх Хаан сум Б.Соронзонбаатар эзэнтэй “SBL” болон, Дорнод аймаг Ц.Чинбат эзэнтэй “Танан Гарьд” багуудын хооронд болох юм. “Гарьдууд” багийн хувьд Монгол улсын шигшээ багийн О.Ууганбаяр Г.Ихбаяр Б.Мөнхболд Ц.Азбаяр М.Отгонмөнх тэргүүтэй шилдэгүүдийг эгнээндээ элсүүлсэн хэдий ч “Харцага”, “Баянзүрх Буллс” багуудад дараалан 2 хожигдоод байгаа бол, SBL баг Харцага, TLG 13 багуудыг хожоод байгаа юм. Дашрамд дурьдахад энэ удаадаад “SBL” багийн эсрэг “Гарьдууд” багийн Америк легонер Fredric Woods анхны тоглолтоо хийх юм. Харин 2 дахь тоглолт шинэхэн бүрэлдэхүүнтэй 2 багийн хооронд болно. Тодруулбал Архайнгай аймаг Ц.Мэргэн эзэнтэй “Эхлэл МБМ”, УВС аймаг Б.Шихтулга эзэнтэй “Эрдэнэдрийлинг Ригс” багуудын хооронд болох юм. “Эхлэл” багийн хувьд шигшээ багийн Ц.Мэргэн, А.Од, Н.Даваажав тэргүүтэй шилдэгүүдийг эгнээндээ нэгтгээд байгаа бол “Ригс” багаас Ш.Сэдбазар Н.Золжаргал С.Өрнүүнбилэг Б.Батжавхлан нар анхны тоглолтоо хийх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sags sonirhogch:
Hyyshee end chini dan huduuniihun toglood bgaamuu,esvel bagiin eznii ni todruulah geed bgaamuu?ter ni haanahiin huduuniih bh ni hend hamaatai yum be?Tolgoi ergyylsen olon aimgiin ner bichih yamar hereg bgaan?togloltuudiih ni tuhai ilyy sonirholtoi medee oruulaachee.
2013-02-27
TLG-13 Tulga:
huts.
2013-02-05
хасын хүлгүүдийг оруулсан уу
2013-02-04