Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэлтийн дүн гарчээ

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газраас  аймаг, нийслэл, сум дунд, дүүргийн прокурорын газар, шийдвэр гүйцэтгэх албадад Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэлтийн байдал, бодит биелэлтийн дүн мэдээг харилцан тулгалт хийж ирүүлж байх талаар албан тоот хүргүүлээд байгаа аж. 2013 оны нэгдүгээр сарын дүн мэдээ гарсантай холбогдуулан  Хорихоос өөр төрлийн ялын бодит биелэлтийн дүнг өмнөх оны мөн үетэй ял тус бүрээр харьцуулан гаргахад торгуулийн ялын биелэлтийн дундаж 5,5 хувиар, эд хөрөнгө хураах ялын бодит биелэлт 11,8 хувиар, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын биелэлт 0,9 хувь, албадан ажил хийлгэх ялын бодит биелэлтийн хувь 17,4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Хууль зүйн сайдын хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зарим хуулийг зайлшгүй шинэчлэх, өөрчлөх ажил эрчимтэй хийгдэж байгаа билээ. Эдгээр хуулийн төслүүдэд анх удаа болон санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Хорихоос өөр төрлийн ялыг түлхүү оноож байх, Хорихоос өөр төрлийн ял зайлшгүй биелэгдэж байх зарчмыг баримтлах талаар анхааран ажиллаж байгаа юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ