Мисс Х.Бадамгэрэл: Хайраа, ханиа олсондоо их олзуурхаж явдаг
Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж буй "Азийн модель" агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэлтэй уулзаж ярилцлаа. - Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хүн бүхний сэтгэл зүрхэнд тод тодоос үлддэг хүүхэд насны тань тухай яриагаа эхлэе. - Юуны өмнө Factnews.mn сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би бага байхдаа их даруухан, ичимхий хүүхэд байлаа. Одоогийнх шиг хүнтэй чөлөөтэй ярилцахад асуудал үүсдэг байсан. Намайг ичимхий зангаас минь задлаж өгсөн хүн бол миний ээж. Намайг төгөлдөр хуурын дугуйлан, бүжгийн дугуйлан гээд бүх л дугуйланд явуулсан. Өөрийгөө олж мэдэг гэж явуулсан нь надад маш их үр нөлөө үзүүлсэн болохоор загварын тайзыг сонгосон. Загварын тайз бол миний хамгийн хийх дуртай зүйлүүдийн минь нэг. Загвар надад маш их үр өгөөжөө өгч, зөв талаар нээж өгсөн. Тиймээс миний анхны багш болох Халиунаа болон Сэлэнгэ багш нартаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна. - Манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач? - Би аав, ээж, гурван дүүтэйгээ хамт амьдардаг. Манай хоёрдахь дүү маань Америкт сурч байна. Миний хувьд ч гэсэн гэр бүл зохиох ойрхон болсон. Саяхан сүй тавьсан байгаа. Тун удахгүй хурмаа хийж хөөрхөн хүүхэдтэй болох байхаа. Ер нь бол миний өмнө эзэгтэй болох бүх асуудал тулгарч ирсэн. Тиймээс эмэгтэй хүнийхээ үүргийг илүү нухацтай гүйцэтгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. - Сүйт залуугийнхаа тухай яриач. Хэрхэн танилцаж байв? - Манай нөхөр "Оюу толгой" компанид ажилдаг. Бас дуучин. Найз залуу маань "Ротаракт" гэсэн залуучуудын байгууллагыг удирддаг. Ерөнхийдөө нийгэмрүүгээ чиглэсэн сайн үйлсийн ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бид биенээ тав зургаан жилийн өмнөөс мэднэ. Гэр бүл болох хэмжээнд тодорхой цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн гэж бодож байгаа. Бид хоёрын үзэл бодол маш сайн нийлдэг. Миний төлөө бүхнийг хийдэг учраас би ханийхаа төлөө бүхнийг хийнэ.
- Найз залуу тань танд хэрхэн хайраа илчилдэг вэ ?
- Манай хүн их романтик хүн л дээ. Дуучин хүн болохоор тэр юм уу аливаа зүйлд их мэдрэмтгий хүлээж авдаг. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй. Одоо ч гэсэн өглөө болгон сэрэхэд баглаа цэцэг бэлгэлдэг. Ямар нэгэн зүйлээр надад гэнэтийн бэлэг барьдаг. Энэ бүхэнд миний сэтгэл догдлож, маш ихээр баярладаг. "Хайр"-аа, "ханиа" олсондоо өөрөөрөө олзуурхаж, омогшиж явдаг шүү.
- Нууц биш бол хэзээ хуримаа хийх вэ?
- Яг тодорхой тов гараагүйй байгаа.хуримаа маш гайхалтайгаар төсөөлдөг шүү. Тэрнээс наана сурахаар бас төлөвлөж байна. Бизнесийн чиглэлээр бид хоёр магистрт суралцахаар бэлдэж байна.
- Айл гэр болж амьдрал зохиох гэж байна. Хэр сайн эзэгтэй хүн болно гэж боддог вэ?
- Эмэгтэй хүн, эхнэр хүн болоод их зүйл сурдаг. Би эмэгтэй хүн байхыг ээжээсээ сурсан. Эзэгтэй хүн болохыг амьдрал зохиогоод тусдаа гарахаараа сурах байх. Одоогоор дутуу дулимаг байгаа ч бүсгүй хүн хүүхэд төрүүүлэхээрээ яг эмэгтэй хүн болдог гэж ярьдаг. Цаг нь ирж байгаа болохоор үүнд бэлтгэлтэй байгаа. Хүүхэд гэдэг чинь амьдралын баялаг болохоор олон хүүхэдтэй болно гэж боддог. Зөв хүмүүжүүлээд бусдад үлгэр дуурайлал болох сайн хүн болж байгааг харах үед эх хүн өөрөөрөө бахархах байх.
- Өөрт чинь ямар залуучууд таалагддаг вэ?
- Миний нөхөр болох хүн ноён нуруутай, боловсролтой ухаалаг эр хүн. Миний тавьж байсан бүх шалгуурт 100 хувь тэнцэж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ