Байтын Д.Дэмбэрэл, буудлагын Д.Мөнхбаярыг яагаад гадуурхав

img

Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 42  жилийн тэртээ алтан медаль хүртсэн билээ. Будант Альбионд эх орныхоо нэрийг дуурсгасан төдийгүй Монгол Улс дэлхийн анхны аваргаа тосон авсан түүхийн эхлэл энэ. Төв аймгийн Баянбараат суманд мал хариулж явсан охин 1957 онд Улаанбаатарт ирж гуталчин болжээ. Өнөө цагийн тамирчид шиг үнэтэй машин хөлөглөж, орон сууцанд амьдарч үзээгүй тэрээр гутлын артелийнхаа тэргүүний ажилчдын нэг байж ажил төрөл, бэлтгэл сургуулилтаа хослуулдаг байсан гэдэг. 1969 оны дэлхийн аваргад анх удаа оролцсон тэрээр 1971 онд Англид хоёр дахиа хүч үзэв. Багаараа эхний зургаад орох зорилго өвөртлөн буурал Европыг зорихдоо тэрээр түрүүлнэ гэж санаагүй явсан биз. Хувийн харваанд 30 м-т сүүлчийн гурван сум тавихын өмнөх байдлаар АНУ-ын харваач, Д.Дэмбэрэл нар энэ тэнцүү оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж эхэлснийг багш нь мэдчихээд шавиасаа нууцалсан гэдэг. АНУ-ын тамирчин эхний сумаа 10 оноход Д.Дэмбэрэл гавьяат мөн л 10 дээр тусах нь тэр. Хоёр бүсгүй хоёр дахь харваанд адилхан есийг онилж санасандаа хүрэв. Ингээд АНУ-ын тамирчны гурав дахь сум дахин ес дээр онож орхижээ. Манай тамирчид цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад харваж 10 дээр оносноор монголчуудын дундаас анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй. Аваргын алтан медалиа тэрээр зургаан фунт стерлингийн хураамжнаас шалтгаалан хоёр сарын дараа авч байсан гэдэг. Учир нь дэлхийн аваргын өндөрлөсний дараа орой шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй байж. Зургаан фунт стерлингийн хураамж төлөн оролцох ёслолын ажиллагаанд хариуцаж явсан төлөөлөгч нь төсөв алга хэмээснээр Монголын тамирчид шуудхан л хурдан галт тэргэнд суугаад эх орноо зорьжээ. Галт тэрэгний буудал дээр ЗХУ-ын тамирчид таарчихаад “Та нар яагаад цайллагад оролцоогүй юм. Алтан медалиа голоод байгаа юм уу” гээд гайхсан гэдэг. Ингээд дэлхийн аварга өндөрлөөд хоёр сарын дараа илгээмжээр алтан медаль нь ирж байсан удаатай. Монголын спортын түүхэнд мартагдах учиргүй энэ хүний талаар эргэн дурссан  минь учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчинд сар бүр цалин олгохоор болсон. Өнгөрсөн долоо хоног 48 тамирчин 106 сая төгрөгийн урамшууллын мөнгийг өөрийн хөрөг бүхий алтан картанд нь хийж тамирчдад гардуулан өгсөн билээ. Харамсалтай нь энэ дунд Монголын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл хэмээх энэ гайхалтай эмэгтэйн нэр алга. Түүний амьдрал спортын талбарт гайхамшигтай байсан шигээ дардан байгаагүй учраас байтынхан энэ талаар ярихыг хүсдэггүй. Ээжээсээ хойш газар дээрх ганц хүү нь орц хонгилоор амьдарч яваад сүүлдээ асрамжийн газарт очсон гэдэг юм билээ. Нэгэн цагт эх орныхоо нэрийг мандуулж явсан энэ эмэгтэйн ах дүү төрөл төрөгсөд нь Д.Дэмбэрэл гэдэг нэр мартагдаж, орхигдож яваад эмзэглэж яваа л байх.  Олимпын алтан медалийг дөрвөн сая, мөнгөн медалийг гурав, хүрэл медалийн төлөө дусалсан хөлс хүч хөдөлмөрийг хоёр сая төгрөгөөр сар бүр үнэлэхээр болсон. Дэлхийн аваргын алтан медалийн хоёр сая, мөнгөн медалийг нэг сая, хүрэл медалийг таван зуун мянган төгрөг. З.Ойдов 7,5 сая, Н.Түвшинбаяр долоон сая, П.Сэрдамба 5,5 сая, Э.Бадар-Ууган таван сая, Х.Цагаанбаатар 4,5 сая, Н.Төгсцогт дөрвөн сая гэхчлэн жагсаалт үргэлжилнэ. Гэтэл нэгэн цагт Монголын нэрийн өмнөөс олимп, дэлхийн аваргын тэнгэрт төрийн далбааг мандуулж явсан Доржсүрэнгийн Мөнхбаяр гавьяат өнөөдөр тамирчдын цалингийн жагсаалтыг тэргүүлэх байлаа. Олимпын хос хүрэл медаль, дэлхийн аваргын хошой алтан медальтай тэрээр найман сая төгрөгийн урамшуулал авахаар байсан юм. Монголын нэрийн өмнөөс 1992 оны Барселоны олимпын 25м-ийн төрөлд хүрэл медаль, 1998 оны Барселоны дэлхийн аваргын алт, багийн төрөлд хүрэл медаль хүртсний дараагаар Герман улсын иргэн болсон билээ. Германы нэрийн өмнөөс 2002 онд Финландын ДАШТ-ээс алт, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн.  Харамсалтай нь, түүний нэр шагналтнуудын дунд бас л багтсангүй. Ядаж Монголын нэрийн өмнөөс оролцсон олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медалийнх нь төлөө дөрвөн сая төгрөгийн цалин өгөх ёстой л байсан баймаар.  Тэрээр “Би охиныхоо ирээдүйн төлөө Монголын иргэншлээсээ татгалзахаас аргагүй болсон. Өөрөө герман, охин маань монгол болчихоод байсан учраас асуудал их үүссэн. Охиноо Германы иргэн болгоё гэсэн чинь та заавал Монгол иргэншлээсээ татгалз, тэгвэл асуудалгүй гэсэн. Тэгээд л өөрийн болон охиныхоо ирээдүйн амьдралын баталгааг давхар бодож энэ замыг сонгосон. Монголынхоо иргэншлээс татгалзахад үнэхээр хэцүү байсан. Паспортоо хураалгахад үнэхээр эвгүй санагдсан. Монгол Улс хоёр улсын иргэншлийг хүлээж авч болдоггүй юм байх даа гэж би хааяа боддог юм. Гэхдээ Германы иргэн ч гэсэн би Монгол хүн хэвээрээ л дуусна. Нөгөөтэйгүүр би Монгол Улсынхаа нэрийг дэлхий, олимпын дэвжээнд олон удаа гаргасан. Дэлхийн хэмжээний олон ч тэмцээнд Монголын Мөнхбаяр гээд дуудуулж явсан. Тийм болохоор би иргэнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн гэж боддог. Намайг зарим нь “урвагч” гэх нь холгүй муулж байсан үе бий. Тэр хүмүүс өөрсдөө Монголынхоо төлөө юу хийж, эх орныхоо нэрийг яаж гаргасан юм бол гэж асуумаар санагдаж, гомдох үе хааяа гардаг” хэмээн ярьж байсан олимпын хос медальтай гайхалтай эмэгтэйн үгээр нийтлэлээ өндөрлье дөө. Хэрвээ Ерөнхийлөгчийн маань санаачилсан энэхүү урамшуулал арай л эрт эхэлсэн бол олон Мөнхбаяр спортоо орхиж хилийн чанадад ажиллаж хөдөлмөрлөхгүй л байх байлаа даа.

У.Бадамцэцэг

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chi muu uuruu ymar gaviya baiguulsan yum bee aan
2013-02-09
Баагий:
Бас нэг юм хэлэхээ мартчихаж. Аливаа юманд уламжлал гэж байдаг. Д.Мөнхбаяр бол монголын алдарт мэргэн буучдыг нэр төртэй залгамжилж, амжилтыг илүү өндөр төвшинд гаргаж ирсэн хүн. Түүний тусламжийг хүртсэн мэргэн буучид бишгүйдээ нэг бий. Үргэлж л монголоо гэж явдаг юм шиг билээ. Хааяа нэг өгсөн ярилцлагыг нь уншихаар иөрөвдөөд байдаг юм
2013-02-08
баагий:
зарим хүн юу ч мэдэхгүй байж муу урвагч янхан энэ тэр гэж бичих юм. Ичих хэрэгтэй шд. Би бол спортыг багаасаа сонирхдог байсан. 1998 онд "Д.Мөнхбаяр дэлхийн аварга болоо" гэсэн гарчигтай "Таван цагариг" сонины дугаарыг худалдаж аваад хөөрөн баясаж явснаа мартахын аргагүй. Д.Мөнхбаяр Монголчуудаа баярлуулж явсан хүн шүү. Түүнд шагналыг нь олгоод "Тогтоол гарснаас хойш иргэншлээ сольсон хүнд шагнал олгохыг зогсооно" гэсэн заалт оруулчихвал л болох юм биш үү дээ. Тэр хүн доромжлоод байгаа нөхөр өөрөө аягүй бол Ногоон картанд бүртгүүлчихсэн байгаа даа
2013-02-08
fdgydf:
Ene monxbayr muu yanxan. 1 germanii booviig xoxool xevtej baigaa biz. Mongoliig xudaldsan novsh. Yaaxaaraa ene muu urvagchid ogox yostoin bitii shaatsgaa zaa
2013-02-07
Naiz:
Munkhbayart uguh heregtei.neg ue mongoliin neriig delhiid duursgaj baisan tamirchin.Ter hund ued manAi niigem,sport unasan baihad avch yvj baisan shuudee.mongoldoo ym hiisen hun
2013-02-07
fdgydf:
Ene monxbayr muu yanxan. 1 germanii booviig xoxool xevtej baigaa biz. Mongoliig xudaldsan novsh. Yaaxaaraa ene muu urvagchid ogox yostoin bitii shaatsgaa zaa
S:
Урвагчид яалаа гэж огох юм. Хэзуу цагт Монголчуудаа голоод хаяаад явсан шуу дээ. Тэр уед Монгол хун бур дотороо гомдож байсан. Гомдол тайлагдаагуй бна. Аав ээж нь гэж ямар хумуус бна. Хуухдээ хумуужилж чадахгуй урвагч болгодог
2013-02-06
Зочин:
Гарчигаа сайн уншаач ээ найруулгын алдаатай байна. Дэмбэрэл амьд бол өгөх л ёстой ш дээ Мөнхбаярыг бол эргэлзэж л байна. Энэ 2 талтай байхаа
2013-02-06
ddd:
gadaadiin irgend bol uguhgui oilgomjtoi, nas barsan hunii odoo ur huuhduudiig ni bas nasaar ni tegeh uu? tegej bolohgui
2013-02-06
Зочин:
Гарчигаа сайн уншаач ээ найруулгын алдаатай байна. Дэмбэрэл амьд бол өгөх л ёстой ш дээ Мөнхбаярыг бол эргэлзэж л байна. Энэ 2 талтай байхаа
Munkhbayar Mongold yu hiisiin!!! ulanig uzej urvasan hun shdee
2013-02-06
Garchig n yamar utgagui yum be
2013-02-06
Jiriin negen:
Munkhbayart ogoh ni buruu sh de. Ger buliin 2 baij gej bodyo.Ehner ni salaad yavchixjee(oor gaigui ailru) getel ulsaas nohort ni gert ni mongo ogch eheljee gesen chini ehner ni butsaj ireed bi mongoo avya gej bgaatai adilhan bga biz de.Tiim bolohoor ogohui bsan ni deer.Harin Munkhbayar jinhene mgloo gej irsen yum bol bi ene mongiig avahgui harin odoo mongoliin neriin omnoos temtseend orood alt,mongo, hurelee avaad zohih yosnii mongon uramshuullaa avna biz.Herew tegehgui bol Germany-s ogch bga mongiig ni bodoj irsenees gartsaagui.Herew MGL uls maani mongo ogc h ehleegui bol ireh bsan yum u? Chuhal ved MGL-n neriig gargaj bhgui yasiin.
2013-02-06
chi muu uuruu ymar gaviya baiguulsan yum bee aan
margad:
munhbayart uguh yostoi! ene muulaad bga hulgaichuud uursduu yu hj buteesen um. yer ni LALRUUD L HUN MUULDAG UM!
2013-02-06
Munkhbayar Mongold yu hiisiin!!! ulanig uzej urvasan hun shdee
gadaadiin ergend ogoh esgui munhbayar mongoliig golood nulimaad yavsan hun
2013-02-06
Гарчигаа зув тавиач Дэмбэрэл нь Мунхбаяраа ад узээд гэж ойлгохоор байна
2013-02-06
Munhbayart ch uguh yostoi baih! Ter hun yamar ulsyin irgen baih n' hamaa alga! Yamartaa ch mongol hun! Yamar LUIVAR -HULGAI hiigeed gadagshaa garch HULGAILSAN munguuruu ami zuuh gej garaagui biz dee?! HULGAIN munguuruu gadna dotno am'darch bui humuus tsuungui bii!
2013-02-06
Хөдөөний хүн:
ЭНЭ 75000 ДОЛЛАР МӨНГӨ БИШ ГЭЖ ТОМРООД БАЙГАА МОНГОЛ НЭРЭЭР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НӨХӨР ЯАВЧ ЭГЭЛ ЖИРИЙН ЯДУУ АЙЛД ТӨРСӨН ХҮН БИШЭЭ ЭНЭ НӨХӨР НӨГӨӨ СУЛ МӨНГӨ ЦОХИЖ ГАДААДАД ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАДАГ АВИЛГАЧИДЫН НЭГ БАЙЖ ТААРНА ЭСВЭЛ ТЭДНИЙ ҮР ЗУЛЗАГА НЬ Ч ЮМ УУ ЯМАРТАА Ч САЙН ЯВАХАД ХААД НОЁД ХАТАД ТҮШМЭЛҮҮД ХҮРТЭЛ ДОЛИГОНОЖ ДОЛДОЙДОХ НЬ АМЬДАРЛЫН ГАШУУН ҮНЭН ҮНЭХЭЭР Л ӨГӨХ ГЭСЭН ЮМ БОЛ ӨДӨР БҮР ТВ ЭЭР ГАРЧ БАЙГАА ӨВДӨЖ ЗОВСОН ХАНДИВ ГУЙСАН ЯДАРСАН МОНГОЧУУДДАА ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ ТАМИРЧИДЫГ ХЭН ЯДУУ ГЭХ ЮМ БЭ ӨМССӨН ХУВЦАС УНАЖ ЯВАА МАШИНЫГ НЬ ХАРАХД Л ОЙЛГОМЖТОЙ ДОЛДОЙНУУДАА ГЭЖ БАС БОЛООГҮЙ ЭЭ НЕТЭД ХҮРТЭЛ ЗАХИАЛГААР СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ БОЛСОН БАЙГАА ЮМ ДОЛДОЙД 75000 МЯНГАН ДОЛЛАР МӨНГӨ БИШ БАЙДАГ ЮМ БАЙНА МЭДЛЭЭ ХАРЛАА ҮЗЛЭЭ ДОЛДОЙ МИНЬ
2013-02-06
ТӨРӨӨС ЧИНИЙ ТАТВАРААС ЗҮГЭЭР ИДЭЖ ЛУЙВАРДАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЭНЭ ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ТЭМЦЭЭЧ, ЧААВААС ЧААВААС. ЯМАР ӨӨДГҮЙ АТААРХУУ АРЧААГҮЙ ЮМ БЭ? ЧИ 1-Г ИДСЭН БИ ГАНЦХАНЫГ ИДСЭН ГЭДЭГ ШИГ
2013-02-06
МОНГОЛ:
ЧААВААС ЧААВААС БӨӨН ТООНЫ МАШИН БАРЬЖ ТОО БОДСОН ХӨӨРХИЙ Л АМЬТАД БАЙХ ЮМ ДАА. ДЭЭРЭЭС НЬ АРЧААГҮЙ ДЭЭРЭЭ БӨӨН МӨНГӨ БОДСОН. БАС ЮМ ҮЗЭЭГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ МӨНГӨ ОЛДОГ ГЭЖ ОЙЛГООГҮЙ БӨӨН АТААРХАГЧИД. 21000₮-НД ОЧЁРЛОГСОД БАЙХ ДАА ЧААВААС. ЭНЭ МУНДАГ ХҮМҮҮС ЧИНЬ ҮНДЭСТЭНИЙГ СЭРЭХ БОСОХОД, ХОЙЧ ҮЕИЙГ ХОЙНООСОО ДАГУУЛАХАД, УЛСАА СУРТАЛЧИЛАХАД ҮНЭЛЖ БАРАХГҮЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮС Ш ДЭЭ. ЖИЛИЙН 104 САЯ ТӨГРӨГ ЧИНЬ 75000 ДОЛЛАР 1 ЛИГИЙН ЖИЖИГ ТАМИРЧНЫ САРЫН ЦАЛИН. ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД ОЛОН ТЭРБУМААР ИДЭЖ БАЙНА ҮҮНИЙ ХАЖУУД БАГА МӨНГӨ Ш ДЭЭ. БҮҮ АТААРХААЧ
2013-02-06
ТӨРӨӨС ЧИНИЙ ТАТВАРААС ЗҮГЭЭР ИДЭЖ ЛУЙВАРДАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЭНЭ ҮГЭЭ ХЭЛЭЭЧ ТЭМЦЭЭЧ, ЧААВААС ЧААВААС. ЯМАР ӨӨДГҮЙ АТААРХУУ АРЧААГҮЙ ЮМ БЭ? ЧИ 1-Г ИДСЭН БИ ГАНЦХАНЫГ ИДСЭН ГЭДЭГ ШИГ
ХӨӨРХИЙ ЧАМД: ЭНЭ ХОРВОО ДЭЭР БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛААРАА АМЬТАН ҮЛДДЭГ ЮМ. ХҮЧТЭЙ Л ҮЛДЭНЭ. ҮҮНИЙГ БОДООРОЙ. 1 ИХ ЭНЭРЭНГҮЙ ЦАРАЙЛААД ЯАХ ВЭ? ЦАГ ДЭЭРЭЭ ЧАМД ИЙМ ТЭТГЭМЖ ОЛДВОЛ ЧИ АМИА БОДООД Л ХҮРТЭНЭ. ТҮҮНИЙ ТУЛД ЧИ ХҮЧТЭЙ БАЙ? ЭНЭ МЕДАЛЬ АВСАН ХҮМҮҮС ЧИНЬ МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙГ ЧИРЧ ЯВАА ЮМ. ОЮУН САНАА, БИЕ БЯЛДАР БҮХ ЮМААРАА. ЮУНД НЬ АТААРХАВ? ЖИЛД ӨГЧ БАЙГАА ЭНЭ МӨНГӨ БОЛ 104 САЯ БА 75 000 ДОЛЛАР. МЭРГЭЖЛИЙН СПОРТЫН БАГА ШИГ ТАМИРЧНЫ 1 САРЫН ЦАЛИН. СПОРТООР ДАМЖИЖ ҮНДЭСТЭН СЭРГЭН БОСДОГ ЮМ СУРТАЛЧИЛДАГ ЮМ ӨӨРИЙН УЛСАА. CNN-р 5-ХАН СЕКУНД РЕКЛАМ ЯВУУЛАХАД 300 000 ДОЛЛАР БАЙДАГ ЮМ ЧИ МЭДЭХҮҮ. САЙТ РУУ НЬ ОРООД ХАРААРАЙ. ЭЦЭСТ ХЭЛХЭД ҮР ҮНДЭСЭЭ ХҮЧТЭЙ ҮЛДЭЭ БҮҮ АТААРХ
2013-02-06
mmanag aa. nas barsan humuust neg jiliinhiig nohoj ogch baigaa. yumaa oilgochohood hutsaj bai
2013-02-06
bat:
тэгээд тэр чинь тийм эх орноосоо явахдаа тулах тийм том шалтаг мөн үү.Бусад нь тэгвэл явахгүй яасан юм бол доо.
2013-02-05
цалин ш дээ энэ чинь:
цалинг мэдээж амьд сэрүүн байгаа хүнд өгдөг ,тэтгэмжийг бусад үед өгдөг болохоор 1 удаагийн тэтгэмж ар гэрт нь өгөх нь зөв байх аа.тэгэхээр энэ яригдаад байгаа асуудал чинь цалин болохоор асуудлыг жоохон наанатай цаанатай бодож байж бичих нь зөв гэж сэтгүүлчид нь бас үг нэмэрлэе.
2013-02-05
mmanag aa. nas barsan humuust neg jiliinhiig nohoj ogch baigaa. yumaa oilgochohood hutsaj bai
ЗОЧИН:
Энэ ч арай хэтэрч байнаа ерөнхийлөгчөө Яахав жилд ганц удаа өгдөг л юм байгаа биз Сар бүр өгч болохгүй ш дээ Гол нь тэр мөнгө ерөнхийлөгч таны халааснаас биш татвар төлөгч ядарсан гэр хороололд амьдарч шургаж унатлаа хөдөлмөрлөж байгаа жирийн хүмүүсийн халааснаас гарч байгаа шүү дээ Улсын мөнгөөр хүүдэгнэж нэр төр хөөцөлдөхөө болиоч ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ та наад тамирчдынхаа ямар хауст амьдарч ямар машин унаж дансандаа хэчнээн төгрөг эргэлдүүлдэгийг мэдэж байгаа ш дээ Ядарсан ард түмэнээсээ ИЧИХ хэрэгтэй ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2013-02-05
шударга:
ЭНЭ МӨНХБАЯР МЭТИЙН ЭХ ОРНООСОО ЗУГТААЖ ХАРИЙНХАНД ТАЛ ЗАССАН МОНГОЛ ТӨРХТЭЙ СҮГНҮҮДЭД МӨНГӨ ӨГЧ БОЛОХГҮЙ БАЙХАА ЕР НЬ ТАМИРЧИД ЮУГААР ДУТСАН ЮМ БЭ ЭД НАР БҮГД Л ТАРГАН ЦАТГАЛАН АМЬДАРЧ БАЙГАА Ш ДЭЭ МОНГОЛ ТЭГТЛЭЭ МӨНГӨ НЬ ИЛҮҮДЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЭХЧҮҮД ЭЭЖҮҮДДЭЭ САР БҮР ЯДАЖ 100000 ТӨГРӨГ ӨГЧИХ Л ДӨӨ САЙН ЯВАХАД САДАН МУНДАХГҮЙ ГЭГЧЭЭР БАЯН ТАРГАН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ Л УЛАМ БАЯЖУУЛЖ ТАЛ ЗАСАЖ СОНГУУЛЬД ГАРАХ НҮХЭЭ МАЛТДАГАА БОЛЬМООР ЮМ ИЧЭЭЧ ДАРГА НАРАА ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА
2013-02-05
ХӨӨРХИЙ ЧАМД: ЭНЭ ХОРВОО ДЭЭР БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛААРАА АМЬТАН ҮЛДДЭГ ЮМ. ХҮЧТЭЙ Л ҮЛДЭНЭ. ҮҮНИЙГ БОДООРОЙ. 1 ИХ ЭНЭРЭНГҮЙ ЦАРАЙЛААД ЯАХ ВЭ? ЦАГ ДЭЭРЭЭ ЧАМД ИЙМ ТЭТГЭМЖ ОЛДВОЛ ЧИ АМИА БОДООД Л ХҮРТЭНЭ. ТҮҮНИЙ ТУЛД ЧИ ХҮЧТЭЙ БАЙ? ЭНЭ МЕДАЛЬ АВСАН ХҮМҮҮС ЧИНЬ МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙГ ЧИРЧ ЯВАА ЮМ. ОЮУН САНАА, БИЕ БЯЛДАР БҮХ ЮМААРАА. ЮУНД НЬ АТААРХАВ? ЖИЛД ӨГЧ БАЙГАА ЭНЭ МӨНГӨ БОЛ 104 САЯ БА 75 000 ДОЛЛАР. МЭРГЭЖЛИЙН СПОРТЫН БАГА ШИГ ТАМИРЧНЫ 1 САРЫН ЦАЛИН. СПОРТООР ДАМЖИЖ ҮНДЭСТЭН СЭРГЭН БОСДОГ ЮМ СУРТАЛЧИЛДАГ ЮМ ӨӨРИЙН УЛСАА. CNN-р 5-ХАН СЕКУНД РЕКЛАМ ЯВУУЛАХАД 300 000 ДОЛЛАР БАЙДАГ ЮМ ЧИ МЭДЭХҮҮ. САЙТ РУУ НЬ ОРООД ХАРААРАЙ. ЭЦЭСТ ХЭЛХЭД ҮР ҮНДЭСЭЭ ХҮЧТЭЙ ҮЛДЭЭ БҮҮ АТААРХ
Munbayariig yavdag tuhain ued manai uls munch hund hetsuu ued baisan daa. Huuguud yavuul.
2013-02-05
Mongol ulsaa yaduu geed bayan oron baraadsan biz dee. Undur tetgemj ugdug biz
2013-02-05
Хишгээ:
Дэмбэрэл гуайд өгөх нь зөв.ҮҮнийг спортын хорооныхон ахмадуудтайгаа хамтран хайж олж өгөх хэрэгтэй. Мөнхбаярт бас өгөх ёстой яагаад гэвэл Монголын нэрийг тухайн үед тив дэлхийд алдаршуулж явсан хүн тиймээс өгөх ёстой.Энэ хүн яагаад эх орноосоо явах болсон нь ойлгомжтой тухайн үед тамирчныхаа олсон мөнгийг өгч чадахгүй олимп болон спортын хороод нь авдаг хавчлагатай л байсан ш дээ өөрсдөө тамирчдаа харж хандаж чадахгүй байсан байж энэ бол үнэн ш дээ
2013-02-05
bat:
тэгээд тэр чинь тийм эх орноосоо явахдаа тулах тийм том шалтаг мөн үү.Бусад нь тэгвэл явахгүй яасан юм бол доо.
МОНГОЛ:
ДЭМБЭРЭЛ ГУАЙН АР ГЭРТ НЬ 1 УДАА ХАМГАМЖИЙГ НЬ ХУУЛИЙН ДАГУУ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МӨНХБАЯРТ Ч ГЭСЭН 1 УДАА МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС ОРОЛЦОЖ АВСАН МЕДАЛЬД НЬ ӨГӨХӨД ЮУ БУРУУ БАЙХ ВЭ? 1992 ОНД ХЭЦҮҮХЭН ҮЕД БАС МОНГОЛ ХҮН БУУДЛАГААС МЕДАЛЬ АВЧ БОЛДОГ ЮМ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БИДНЫГЭЭ БАЯРЛУУЛЖ Л БАЙЛАА. МӨНХБАЯР ЭНЭ МӨНГӨӨР 1 ИХ ДУТАХГҮЙ Л БАЙХ Л ДАА. ГЭХДЭЭ МОНГОЛ ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ХЭЗЭЭЧ ЭХ НУТАГ РУУГАА СЭТГЭЛ ТЭМҮҮЛЭЭСТЭЙ Л БАЙДАГ ЮМ ДАА. ТЭГЭЭД Ч МӨНХБАЯР БУУДЛАГЫН СПОРТЫНХОНТОЙ БАЙНГА ХОЛБООТОЙ БАЙЖ СПОНСОР ОЛЖ ТУСАЛЖ БАЙДАГ ГЭСЭН. МОНГОЛ ХҮН ЧИНЬ ЦӨӨХӨН ШҮҮ
2013-02-05
zugtaj garsan humuusiig irgenshilees hasah gevel Sanjiin Bayar, Bilegt geed olon hun hasagdah ni dee
2013-02-05
бодоцгооё:
Анханы дэлхиийн аваргаа арай мартаж болохгүй байлгүйдээ. Хүүхдийг нь олоод жилиийн тэтгэлэгийг нь өгөх хэрэгтэй. Мөнхбаярын хувьд гарахаасаа өмнө оролцсон тэмцээнээс авсан медаль нь өгөх нь зүйтэй боловуу гэж санана. Ингэснээр Монгол улсын эдийн засаг уначихгүй биз дээ.
2013-02-05
hun:
Germanchuud ni sain tejeej bgaa blguude. Heduulee zygeer Mongol Mongoloorool baiy busdad ni surgamj bolog
2013-02-05
ene setguulch egchid bayar hurgeye. tor zasag geed l oorsdiigoo ih yum bodchihson humuusiin aldaag ilchilsen baina
2013-02-05
гашилсан тархитай мал минь на с барсан бол ар гэрт нь нэг удаа бүтэн жилийн тэтгэмж олгоно гээд хаа сайгүй яриад бичээд байхад яадаг мал вэ
2013-02-05
Хичнээн Монгол хүн байсан ч гэсэн өөр улсын иргэн болсон л бол үйлчлэхгүй байсан нь дээрээ.
2013-02-05
Цэдэндамба овогтой Цэцэгбадам гээд иргэны бүртгэлээс хайвал Дэмбэрэл гуайн ганц охин олдоно доо энэ мөнгийг нас барсан хүны ар гэрт 1 жилийн мөнгийг нь нэг удаа өгнө гэж хууль гарсан тэгэхээр энэ хүнд 24000000 олгох юм бна Заавал олж өгөх хэрэгтэй дээ
2013-02-05
Дэмбэрэл гуай ганц охинтой хүн шүү дээ Охинийг нь Цэцэгбадам гэдэг юм Энэ сэтгүүлч худлаа бичсэн бнаа хүүтэй биш ганц охинтой хүн Охин нь 2 охин төрүүлсэн боловч нэг сайхан охин нь нас барж нэлээн зовлон үзсэн Тулж түших ах дүүгүй болохоор ядарч л яваа гэнэлээ Хороолол хавьд орцны жижүүр олон жилийн өмнө хийж байсан одоо хаана байдаг юм бол до уул нь энэ хүнд өгвөл нүдээ олсон тэтгэмж болно
2013-02-05
nbv:
demberel guian huvid heleh vg algaa.......munkhbayar bol ireedvin songoltoo hiisen.germani irgen bolson.arai germani irgend mongo ogno geed baigaa ym bish biz............setgvvlchee.
2013-02-05
mongol hun hyatadiin nereer olimpod oroltsobol ta nar bas ogno ene ter gej margaldhuu yamar ch yalgaagui gadnii hun bolson bol tegeed guitsee
2013-02-05
ff:
Асуудал мөнгөндөө биш ээ. Гол нь хүнд ичих нүүр байх ёстой. Хүнд үед нулимаад явсан хүн шүү дээ.
2013-02-05
;;;;;:
mongolin neriig gargaj l bsan gehdee l orgood yavsan blee..Minii Mongol denduu shan shuu dee,,,, Mongoldoo l baitsgaaya..
2013-02-05
Goe tailbarlalaa bayarlalaa Munhbayar zailgui germanii irgen bolsiim bol busad tamirchid yagaad mongoldoo uldsiim be?! Mongoloo busad ulsaas iluu hairladag bolohoor. Tiim uu?!
2013-02-05
bat:
Ter munhbayart chini German uls tetgever ugch l bgaa bizdee. tegeed boloo yum bishuu ene chini etsesiin etsest ene hunii l songolt.
2013-02-05
123:
munhbayar hutsvaa yostoi
2013-02-05
zygeer busdad ni syrgamj bolog
2013-02-05
mgl man:
demberel gedeg hunii huuhdiig olood shagnaliig ogoh heregtei. harin ter german munkhbayart aymar ch shagnal uramshuulal baih hereggui. ter mongol hun bish.
2013-02-05
bi:
Demberel agsan nar barsan tul olgoh bolomjgui. Uurd olgono gesen zuil bish. Nasan turshdaa gesen baigaa. Uuniig oilgooroi. Munkhbayariin tuhaid bol gadaadiin irgen uchraas bolomjgui
2013-02-05
Goe tailbarlalaa bayarlalaa Munhbayar zailgui germanii irgen bolsiim bol busad tamirchid yagaad mongoldoo uldsiim be?! Mongoloo busad ulsaas iluu hairladag bolohoor. Tiim uu?!
Зоригт:
6 хан паунд төлж чадахгүй бсан гэхээр одоогийн хүүхдүүд үнэмшихгүй дээ.Үнэхээр л новшийн цаг үе байсан даа.10 хан $ солиулах гэж махаа идэж бснаа санахаар одоо ямар сайхан цаг болсон юм бэ ? дээ гэж бахархмаар бдаг юм даа Мөнхбаярт өгөх хэрэгтэй.Дэмбэрэлийн хүүг олоод өгөөд өөд нь татаад авах хэрэгтэй
2013-02-05
Зоригт:
6 хан паунд төлж чадахгүй бсан гэхээр одоогийн хүүхдүүд үнэмшихгүй дээ.Үнэхээр л новшийн цаг үе байсан даа.10 хан $ солиулах гэж махаа идэж бснаа санахаар одоо ямар сайхан цаг болсон юм бэ ? дээ гэж бахархмаар бдаг юм даа
2013-02-05
TSG:
Nas barsan bol neg udaa heden sariin bilee mungu nuhun olgono gesen utgatai zarilag baisan biz dee. sanaa zovoltuig ee Mongol ulas taniig martaagui baigaa Demberel guai. Munkhbayariin huvid bol yostoi yamar gargalgaa baigaag medehgui yumaa neg udaach bolson olgochmoor yum daa
2013-02-05
153:
Дэмбэрэл гуайн алдрыг мөнхжүүлэх ямар нэг алхам хийгдэх ёстой .Хэн нэг нь санаачлах юм бол дэмжлэг авах боломж их байгаа. Байт харвааны холбоо гэж байгаа байлгүй дээ.Энэ үеэр харин ар гэрт нь дорвитой дэмжлэг нэг удаад үзүүлэх нь зүйтэй
2013-02-05
Нас барсан хүнд өгсөн юм болов уу. Мөнхбаяр өөр улсын иргэн болсон болохоор авах боломжгүй. Зөвхөн Монгол Улсын иргэнд өгч байгаа.
2013-02-05
Зочин:
Тамирчин нас барсан ч энэ мөнгийг нь ар гэрт нь өгөөд байх уу.Энэ арай болохгүй.
2013-02-05
гашилсан тархитай мал минь на с барсан бол ар гэрт нь нэг удаа бүтэн жилийн тэтгэмж олгоно гээд хаа сайгүй яриад бичээд байхад яадаг мал вэ
Mgl:
Munkhbayar yaah ve. Uuruu hayaad yavsan .Harin ter Demberel guain huuhed shuuhadad ni neg udaagiinh ni umiig uguh estoi.
2013-02-05
n:
munkhbayar olimpiin alt bhgui sh dee
2013-02-05
bichka:
Мөнхбаяр өөрөө улс орноо эдийн засагийн хувьд хүнд байх үед нь хаяад өндөр хөгжилтэй орон руу дүрэвсэн шүү дээ эх орноо хүнд үед нь хаяад явсан хүнд цалин өгөхгүй байх нь шудрага есонд нийцнэ түүнээс чадалтайгууд нь байгййг мэдэж аваг оор улсын эргэн болчихсон хүнд юу боллоо гэж шагнал өгөх вэ ийм тэнэг санаагаар амьтан хүн үймүүлэхээ больмоор юм
2013-02-05
eh ornoo solino irgenshileesee tatgalzana gedeg baij bolohgui bhaaa, tiim l ih uuriin tuluu bish eh orniihoo tuluu hicheej zutgej yvsiin bol yah gej tatgalzsiin. ter zutgej yvsan eh oron ni tiim ireeduigui sanagdsiin bh daa, tegj sanagdahaaraa hairlaj bsan eh ornoo hayjihsiin bolvuuu daa, tiim humuust yu gej manai huuli uilchleh ystoi yum.
2013-02-05
neg ni nas barjihsan nuguu ni mongol irgenshileesee tatgalzaad german hun boljihson bhad yun martsan uguugui tuhai yriad bgaa yum bol doo eniig bichsen hun.
2013-02-05
elbeg:
mongoldoo l baih baisan um. heleh ch yg alga daa.
2013-02-05
ddd:
Одоо ичихгүй надад цалин өг гэж байгаа юм байхдаа. Аягүй бол би Монголын иргэн болмоор байна гээд хүрээд ирэх нь л дээ. Арай үгүй байлгүй дээ.
2013-02-05
ddd:
Ер нь Мөнхбаяр гэлтгүй гадаадад цагаачилж эх орноосоо зугтсан гаруудыг иргэншлээс хасах хэрэгтэй.
2013-02-05
zochin:
Munhkbayariin huvid gadaadiin hariyat hun tul bolomjgui asuudal bizee.uund zuvhun mongol ulsiin irgen hund hamaarah yum.
2013-02-05
eh ornoo golood yavsan hund yu gej ogdogiin,mongoliig dandaa yaduu bna gej bodson yum baih daa ene huuhen,harhaar durgui hureed bdgiin.
2013-02-05
Mongoliin anhnii delhiin avarga Dembereliin gaviyag temdegleh estoi. Bulgan suultei hun shu. emegtei hun ehelj turuuleh ih sain. minii medheer orosiin anhnii olimpiin avarga zeerentseg shiddeg PONOMAREVA gedeg emegtei hun baisan, tuunees hoish hicheen avaega torov doo. ohindoo aluulsan Davaajavt ogch baigaa yum bol Dembereld yadaj neg udaa ogoh estoi doo. Monhbayariin huvid mongoliig golson, bid bas golj bolno biz dee
2013-02-05
Mongolyn irgen murtluu ulaan tsaim eh ornyhoo erh ashigaas urvasan humuus tsaaguur chini uchnuun bgaa shuu, manaihaan!!!! Uuniig bitgii martaarai!!!
2013-02-05
Гадаадын харъяат болсон бол ..Уучлаарай????Тэр орныхоо хуулиар амьдар даа.
2013-02-05
Vol:
Negent tsagaachilsan bol hamaa alga urwagch
2013-02-05
дэмбэрэл агсны төрөл төрөгсөд нь үүнийг мэдээгүй юм болов уу Хөөцөлдөх л хэрэгтэй дээ
2013-02-05
Монгол улсын иргэн байхдаа авсан медалийн тоогоор цалин өгөх нь зөв ш дээ
2013-02-05
Oodgui:
German l Bol German,eh oronoo yadarch bhad ni hayaad yavsanshde yu yarihavdee.
2013-02-05
Vol:
Negent tsagaachilsan bol hamaa alga urwagch
mongol:
Монголыг дандаа ядуу байна гэж бодсон юм байлгүй .Охин нь монгол иргэншилтэй байвал тийм л ирээдүйгүй бодогдоод байсан юм байх даа.
2013-02-05
coveks:
so ohinoo bodood shiidver gargasan gj ??? yas yuman deer ooriigoo l bodoo biz dee? ahiuhan tsalin harj irgenshlee solison gej bodoj bna. tuunees huuhed haana ch bol haana bolovsrol ezemshine sh dee!!!
2013-02-05
german:
German ni ugnu biz de
2013-02-05
Gehdee l Mongol hun dee
2013-02-05
Munbayariig yavdag tuhain ued manai uls munch hund hetsuu ued baisan daa. Huuguud yavuul.
bat:
Герман улсын нэрэн дор явахыг нь харахаар нээх хүний хүн юм шиг санагдаад байдгийн.Эх орноо голсон ч юм шиг.Бодвол герман улс хамаагүй том байлгүй дээ.
2013-02-05