Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

img

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ