УИХ-ын гишүүн Д.Дондогт таван жилийн ял төлөвлөжээ

img

УИХ-ын гишүүн асан Д.Дондог, түүний туслах Д.Сайнбаяр, “Суман бар” компанийн захирал А.Батбилэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүх рүү өчигдөр шилжүүлжээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондонгийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй.

Тэрбээр  “Меридан” гэх компанид “А” зэрэглэлийн бүсэд  орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн "Цанын бааз" барих газар олж өгнө хэмээн бас нэгэн компанийг залилжээ. Тэдэнд тав хүртэлх жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Хууль, хяналтын байгууллагад шалгагдаж буй томоохон агентлагуудын дарга, зарим  улстөрчдийн хэрэг эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдэж ял сонсоод буй. Тухайлбал, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарыг дурдаж болно. Тэдний араас ойрын хугацаанд шүүхийн хаалга татах эрхэм бол бусдад газрын зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилж, түүнийгээ сонгуулийн суралчилгааны үеэр ашигласан хэрэгт буруутгаад байгаа  УИХ-ын гишүүн асан Д.Дондог болоод байна. Энэ хэргийн шүүх хурлыг товлох хуулийн  хугацаа ирэх долоо хоногт дуусгавар болж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлах юм. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх явцад саад учирчээ. Өөрөөр хэлбэл, хэргийг түдгэлзүүлээд байсан билээ. Харин одоо түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан тул хэргийг өнгөрсөн долдугаар сараас дахин шалгаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилсан. Энэ мөнгөө тухайн жил болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ашигласан  нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Залилангийн гэж хэлж болох энэхүү хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  буруутгаж буй.

Эх сурвалжийн мэдээллээр   холбогдох хуулийн байгууллагаас экс гишүүнд  хууль бус газрын наймаатай холбоотой  хэрэгт нь таван жилийн хорих ял төлөвлөсөн байна. Уг хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан н.Ариунболд гэгч  хамтран оролцогчоор шалгагдаж яллагдагчаар татагджээ. н.Ариунболдыг албан тушаалаа ашиглан хээл хахууль авсан хэрэгт буруутган Д.Дондогтой хамтран хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Хэргийн талаар товч сануулбал, Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт холбогдсон.

Гэхдээ уг хэргийг АТГ, УМБГ-т шалгаагүйн учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ. Д.Дондог УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлсэн тухай  гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсан байдаг.

Улмаар тус компаниас “Сум бар” ХХК-ийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. “Меритон” компаниас нэг сая гаруй доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ. Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас “Меритон” компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна.  Зарим эх сурвалжийн хэлэхээр Д.Дондогийн газрын наймаатай холбоотой хэрэгт  н.Ариунболдоос гадна хэд хэдэн цагдаагийн ажилтнууд холбогдоод буй сурагтай.

-

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arai ch dee:
arai ch dee 5n jil bhdaa yahav dee
2013-07-31
Төмөрөө:
Хуулийнхан толгойг нь илээд байх юм.Шүүхээс коммунист авир арилах болоогүй байнаа гэж дүгнэвэл таарна
2013-05-03
Sinbayrt ni 5 jil. Dondogt 5 sar ug.
2013-02-07
tov:
ene hunii tuslah hi ballaj bgaa yuma. hamt garch irj baisan Su Batboldiig yaagaad shalgahgui bgaan be?
2013-02-06
зочин:
2,3юмуу үсрээ л 5,6 жил өгөөд байх юмаа.тэгээд удахгүй тэнсэн аваад юмуу өршөөлөөр гарч ирээд уйх гишүүн болно гээд мацаад эхлэх биз .хоёрын хооронд ял өгөөд хэрэггүй дээ яршиг
2013-02-05
tumen:
мангийн дарга нар дотроос хамгийн хүн чанартай нь даа хоморгонд л орчихоод байгаа даа. манай хуулийнханд их хэцүү хүмүүс олон бий
2013-02-05
Huuli shuuhiihend MAN nuluuluud bga ym bish bizdee iim baga yl avna gej uu MAN-n tom luivarchdiig bugdiig ni barij hiih bolson shdee
2013-02-05
хэхэ:
Туслах нь халтар Сайнбаяр юм чинь мэдээж ш тээ. зайлуул уг нь мөрөөрөө хүн юм сан. Цаад хог нь нэрийг бариад тууждээ
2013-02-05
ene hun helmegdeh bii hund dandaa itgej yavdiin
2013-02-05
Jamux:
Дондог гэдэг хун монч их бултсандаа МАН монголын там болгосондоо одоо шан нь шарх болсон иим ношнуудыг зохих шангын огоод шонд одоохон олгох хэрэгтэи хятад авилга авсан нохорын зурагыг хотынхоо хумуус их яавдаг газар олгоод энэ нохор иим монго ингэж идэж уусан гээд л харин ч нэг бичиж баиндаа энэ нохорыг одоо тэгэж бичээд тавицгаая иим новшнуудыг одоол шонд олгох цаг нь болжээ
2013-02-05
bat:
humuusee bugdeeree luiwar hiie.242 000 $ zalilhad 5HAN jil yum bol ajil hiihgui zalilan hiigeed heden togrogtei bolchihood 2 jil suuchaad garaad irie...Nas baina shdee.
2013-02-05
zochin:
148.4 t zaasnaar 10 aas deesh jil bdag shuu dee Dondogt yadaad 5 gej.prokuror ni hahuul avsan bna shuu dee.tegeed shuugchteigee huvaasan bna.tegeed l neg ni 5 jil tolovloj nogooh ni shuugchiin 3 jilee hasaad 2 jil tegeed anh udagiinh geed tensen .ingeed l boloo.liuvarchid iim l bna doo
2013-02-05
Удирдагч:
МАН юу чаддагыг ДОНДОГ гишүүн бэлхнээр харууллаа даа...Үүнээс өөр баримт гэж юу байх вэ?....Яагаад 5 гэж? бага байна ш дээ??? МАН-ын ТОМ ГАР-уудаасаа залилсан мөнгөө олоод өгчих ухаан алга уу? Ийм ч УИХ-ын гишүүд төр барьж байна ш дээ!!!!!
2013-02-05
болд:
манай намын чадаж байгааг хэн ч яаж ч чадахгүй.1 гаран суугаад л гараад ирнэ.
2013-02-05
banknaas 2 say tugrug deeremdsen emegteig heden jiliin yl abahiig harah uldleee.luibarchdiig bugdiig barih heregtei tegehgui bol niigemd emh zambaraagui baidal uuseh ni.luibarchid heden ter bumaar bidnii mungiig idej bhad bi hedhen tugrug hulgailahad yahab geed bank deeremdej bn
2013-02-05
TSG:
M.Enkhbold Ah ni holbogdohguil yum aa, sonin yum aa sain dardiim shig bgaam daa
2013-02-05
хууль:
ерөнхийлөгчийн ярьж байсан хохирлын хэмжээнд тохируулж ялыг нь өгдөг хууль гарахгүй юм уу .Ерөнхийлөгч сонгогдохынхоо өмнө 10 сая хохирол учруулсан бол 5 жил өгдөг юм бол 1 тэрбум бол 500 жил өгье гэж ярьж байсан .Өнгөрсөн жил АНУ-д хүүхдэд зориулсан мөнгө ашигласан гэр бүлийн 2-т шүүхээс ял оноохдоо хохирлыг төлүүлээд харин шоронд явуулалгүй ,оронд нь 7 хоног бүрийн бямба гаригт хотын гудамжаар энгэртээ "Би хүүхдийн мөнгө идэж ашигласан .Би энэ хорвоогийн хамгийн ёс суртахуунгүй хэргийн нэгийг үйлдсэн "гэсэн утга бүхий пайзыг зүүж энэ үйлдлээ 2 жилийн турш хийх шийтгэл оногдуулж байв.бодох л практик
2013-02-05
iim pizdanuud l tur barji baisan baina shuu dee
2013-02-05
MAN garuud
2013-02-05
Зочин:
Төв аймгаас хамтарч МАН-аас нэр дэвшиж гарч ирсэн хотыг там болгосон М.Энхболд ямар замаар аргалж үлдээд байна. УИХ-ын гишүүн гэдгээр халхавчилж байна аа даа. Энэ нөхөр нэг баригдах тавилан байх ёстой.Танил тал бүлэглэлээр дамжуулж эхний шалгалтыг аргалсан байх. Одоо бол хэцүүднэ.
2013-02-05
Yu ve? Bathuyag tsaana chine 42 terbum tg. Idchikheed 6 jil gej baina. Ene harin ch gaigui.
2013-02-05
таван жил багадана штээ
2013-02-05
tugu:
unene yum gej bna uu. jiriin irgend bol 10-15 jil naidvartia. tgd ene odoo yu ve. hervee shudarga yos togooyo gevel huuli bugded ni tegsh uilchileh yostoi
2013-02-05
daahg:
jiriin irgend bol dor hayj 10 jil ugnu duu.shuuh shudarga bus baina
2013-02-05
DONDOG:
TAVHAN UM UU?
2013-02-05