Монгол эмэгтэй цаазын ял сонслоо
БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ өнгөрөгч 2012 онд их хэмжээний геройн гар тээшиндээ тээвэрлэж яваад баригдсан 37 настай Монгол улсын иргэн А-д саяхан тус улсын ардын шүүхээс цаазын ял оноожээ.
Тэрбээр хүний ачаа тээвэрлэж явсан гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын явцад өгсөн байна. Хэргийг шалгах явцад А нь брэндийн бараа нэрээр мансууруулах бодис тээвэрлэж байсан нь тогтоогдсон ч өөрөө "Би энэ хэргийн золиос боллоо" хэмээн мэдэгдэж байгаа аж. Дашрамд дурдахад, гадаадын улс оронд мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан Монголын 34 иргэнээс тав нь цаазын ял сонссон бол хугацаагүй хорих ялаар таван хүн шийтгүүлжээ. Тодруулбал,Хятадад 23, ОХУ-д хоёр, Хонкогт долоон иргэн бий аж. Тэдний 13 нь эмэгтэй гэнэ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар хар тамхи зөөвөрлөсөн иргэдээс цөөнгүй нь гадаад аялуулна, ажилд зуучилна гэсэн зарын хүрээнд явж гэмт хэргийн золиос болжээ. Тиймээс холбогдох байгууллагаас иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ