Сэтгүүлчид спортоор өрсөлдлөө
Монголын орчин үеийн сэтгүүл зүйн энэ цагийн түүхэн үйл явдал бол энэ онд тохиож байгаа Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой юм. Энэ түүхэн ойн нэрэмжит “Мөнгөн цагариг” Монголын сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь тэмцээн болон шатар, даам, ширээний теннис, дартсын тэмцээн 2013 оны 02-р сарын 02,03-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд телевиз, сонин, сайт, радиогийн сэтгүүлч, сурвалжлагч, ажиллагсад нийт 250 гаруй тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд: I байрыг “Масс медиа-1” II байрыг “Өглөөний сонин ” III байрыг “Шонхор” Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд: I байрыг “МҮОНТ” II байрыг “Шууд” III байрыг “NTV” Ширээний теннисний эрэгтэй төрөлд: I байрыг “TV9” н.Отгонжаргал II байрыг “NTV” н.Түвшин III байрыг “Монгол-Ньюс” н.Харцага Ширээний теннисний эмэгтэй төрөлд: I байрыг “МҮОНТ” н.Сарантуяа II байрыг “Шууд” н.Ариунцэцэг III байрыг “Өглөөний сонин” н.Туул Даамны эрэгтэй төрөлд: I байрыг “Монгол-Ньюс” н.Манлай II байрыг “Монгол-Ньюс” н.Сүхбаатар III байрыг “Шууд” н.Отгонбаатар Шатрын эрэгтэй төрөлд: I байрыг “Монгол-Ньюс” н.Сүхбаатар II байрыг “Шууд” н.Ачбаяр III байрыг МСЭ н.Даваасүрэн Даамны эмэгтэй төрөлд: I байрыг “Ардчилал” н.Батзаяа II байрыг “Монгол” н.Лхагваа III байрыг “Өглөөний сонин” н.Цэцэгсүрэн Дартсын тэмцээнд багаараа оролцсоноос: I байрыг “NTV” телевизийн баг II байрыг “Өглөөний сонин”-ы баг III байрыг “Шууд” телевизийн баг тус тус эзэлсэн юм. Багийн дүнгээр “Өглөөний сонин”-ы баг тамирчид тэргүүн байр эзэлж “ИХ ЦОМ”-ын эзэн боллоо.
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ