Эхчүүдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Харин энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа тэтгэмж болгон олгохоор болсон. Уг мөнгийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу мартын 8-ны өмнө олгодог байсан юм. Гэвч энэ жилийн хувьд Засгийн газар болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын зүгээс цагаан сарын өмнө олгох нь зүйтэй гэсэн чиглэл өгснөөр баярын өмнө эхчүүдэд мөнгийг нь олгохоор болжээ.
Харин 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгож буй 20 мянган төгрөгийг энэ сарын 20-нд өгөх ажэ. Шинэчлэлийн Засгийн газрын тогтоолоор олгож буй уг мөнгийг манай улсын 968 мянган хүүхэд авч байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ