D аминдэмийг анх удаа хиймлээр гаргаж авчээ

img

Хоол хүнсний салшгүй хэсэг болох D аминдэмийг  1928 оны хоёрдугаар сарын 5-нд анх удаа  нийлэгжүүлэх аргаар гаргаж авч чаджээ. Тэр үе гэхэд 30 жил судалгаа хийгээд байсан Германы  химич Адольф Виндаус  хэт ягаан туяаны үйлчлэлээр эргокальциферол болж хувирдаг D провитамин болох эргостеролыг 1928 онд илрүүлсэн байна. Мөн тэр жилдээ Виндаус өөрийн нээлтээр химийн салбарын Нобелийн шагнал хүртжээ. Кальциферол (D аминдэм)  бол архитийн эсрэг үйлчлэлтэй өөх уусгагч аминдэмүүдийн бүлэг юм. Эдгээр нь кальц, фосфорын солилцоог зохицуулж, ясны кальцижилтыг хариуцдаг юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ