Айлын цонх руу бууджээ
Нохой устгал хийж явсан гурван иргэн орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонх руу буудсан хэрэг Дархан-Уул аймагт өнгөрөгч баасан гарагт гарчээ. Бууны суманд өртсөн айлын гэрийн эзэн нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Эрдэнэбаярынх аж. Азаар бууны суманд өртөж хүн бэртэж гэмтээгүй байна.
Уг хэргийг шалгах явцад тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газартай нохой устгал хийх гэрээ байгуулсан гурван хүний хоёр нь дундаа нэг буутай байсан бөгөөд буу эзэмших эрхийн бичиггүй явж байжээ.
Зарим эх сурвалж томилгоотой холбоотой асуудлаар гэрийн эзэн Р.Эрдэнэбаяр удаа дараа хүмүүстэй маргалдаж байсан тул санаатай айлган сүрдүүлсэн байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ