
Энэтхэгт өнгөрсөн жилийн сүүлээр мөн өнгөрөгч сард тус бүр хоёр ч удаа балмад хүчингийн хэрэг гарч нэг хохирогч нь амь насаа алдаж дэлхий даяар дуулиан дэгдээсэн.
Энэ хэргийн байцаалт, шүүх хурлууд дуусч зохих ял шийтгэлийг оноосон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Пранаб Мукержи бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдүүдийг ялын дээд хэмжээгээр шийтгэхээр болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.
Уг нь Энэтхэгт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хамгийн дээд ялаар буюу бүх насаар нь хорих байдаг.
Гэтэл гэмт этгээдүүдийн золиос болсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар жагсаал цуглаан гаргагчид тэднийг цазаар авахыг шаардсан. Тиймээс эрүүгийн хуулиндаа маш богино хугацаанд өөрчлөлт оруулж гэмт этгээдүүдэд оноох ялыг чангалжээ.
Шинэчилсэн хуулинд заасны дагуу хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг долоон жилийн хорих ялаас цаазаар авах хүртэл ялаар шийтгэх журамтай болж байгаа юм. Өмнө нь Энэтхэгт хуулийн төслийг ийм богино хугацаанд шинэчлэн баталж байгаагүй аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ