Эрүүгийн ертөнцийн “томчууд”-аас хоригдож эхэллээ
Улс төрчид болон томоохон компанийн захирлуудыг дарамталж шүүхээс ял сонсч байсан эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдийн нэг Сэлэнгийн хочит У.Баатаржав хорихоос суллагдаад удаагүй.
Тэгвэл түүнийг хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай томоохон талбай бүхий газрыг хуурам бичиг баримт бүрдүүлэн төрийн хэд хэдэн албан тушаалтантай нийлж авсан хэрэгт татагдан "Цагдан хорих" төвд саатуулагдсан гэх эх сурвалжийн мэдээлэл ирлээ.
Түүгээр ч барахгүй У.Баатаржав нь хууль бусаар олж авсан газраа чөлөөлүүлэхээр иргэд рүү буу гаргаж танхайрсан гэж хэлэх хүн ч байна. Өмнө нь буюу 2002 онд “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэгт холбогдсон эрүүгийн ертөнцийн “томчууд”-ын нэг болох У.Баатаржав нь зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж хоригдож байгаад хугацаанаасаа өмнө суллагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ