
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах худалдаа , үйлчилгээний газруудын цагийн хуваарийг баталжээ. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 10 –нд 09.00–24.00 цагт ажиллаж, 11, 12 –нд амарч, 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд энэ сарын 10 – нд 09.00 – 22.00 цагт ажиллаж, 11 –нд амарна. 12 –нд “Номин их дэлгүүрийн” нэгдүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана. 13 -аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд энэ сарын 10 –нд 08.30 –22.00, “Миний хайпермаркет” 08.00 -22.00 цаг хүртэл ажиллаж, 11, 12 –нд амраад, 13 –аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр энэ сарын 10 –нд 10.00 – 20.30 цагт, “Скай” хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллана. 10, 11, 12 –нд амраад, 13 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв энэ сарын 09, 10 -нд 10.00 - 20.00 цагт ажиллаж , 11–22 –ныг дуустал амарна. 23 –аас эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв энэ сарын 10 –нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 11-16 –ныг хүртэл амрана. 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв энэ сарын 10 –нд 08.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 11, 12, 13 –нд амраад, 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 10 –нд өглөө 05.00 –14.00 цаг хүртэл ажиллаж, 11, 12, 13 –нд амраад, 14–аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 10 –нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, сарын 11, 12, 13–нд амраад, 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд энэ сарын 10 -нд 10.00-21.00 цагт ажиллаж, 11, 12, 13 –нд амраад, 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарь гарчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ