
Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай болон Пакистаны ерөнхийлөгч Асиф аль-Зардари нар хэлэлцэн зургаан сарын хугацаатайгаар энхийy гэрээ хийв. Энэ гэрээ хэлэлцээг хийх гол түлхүүр нь Их Британийн ерөнхий сайд Девид Кэмерон байсан. Гэрээ хийгч хоёр тал энэ хугацаанд “шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг авна” гэж заасан бөгөөд үүгээр дамжуулан гол зорилгоо биелүүлэх аж. Гэрээний гол утга нь хил орчимд үүссэн маргааныг шийдвэрлэх юм. Тус хоёр улсын хил дээр Энэтхэг болон талибанчуудтай холбоотой үүсдэг мөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлүүлэхэд чиглэж байгаа. Ийм маягийн уулзалт, гэрээ энэ хоёр улсын хооронд өмнө нь хийгдэж байгаагүй юм.
Хоёр орны ерөнхийлөгчийн хийж буй энэ гэрээ тус хоёр улсын эдийн засаг, аюулгүй байдал, хил орчмын худалдаа, хилийн аюулгүй байдал зэрэгт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Энэ чухал баримт бичгийг Лондон хотод хийсэн уулзалтаар баталгаажуулсан юм.
НАТО ирэх 2014 он гэхэд цэргээ Афганистанаас бүрэн гаргаж дуусах тухайгаа энэ үеэр ч мөн дурджээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ