Бин Ладений хотыг цэнгэлдэх хүрээлэн бүхий парк болгоно

img

Аль-Каида бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладены амьдарч,  хамгийн сүүлийн  мөчүүддээ орогнож байсан Пакистаны Абботтабад хотыг цэнгэлдэх хүрээлэн бүхий парк болгон шинэчлэхээр болжээ. Ингэхдээ энэ хотын хөгжил цэцэглэлтэд ч мөн  анхаарч аялал жуулчлалын бүс бий болгох аж. Гэхдээ энэ парк ямар нэгэн байдлаар Аль-Каида бүлэг болон тэдний удирдагчидтай холбоогүй юм. Паркд амьтны хүрээлэн, усан оргилуурууд, мини гольфийн талбай, ууланд авиралтын хиймэл хаднууд гэх зэрэг олон зугаатай зүйлсийг бий болгохоор төлөвлөж байна. Паркыг бий  болгохын тулд 30 сая ам.доллар зарцуулна гэсэн төлөвлөгөө гаргасан бөгөөд бүрэн цогцоор нь барьж дуусгахад таван жилийн хугацаа зарцуулах аж. Гэхдээ одоо төлөвлөсөн байгаа хөрөнгө мөнгө ирээдүйд ханш нь өсч ойролцоогоор 50 сая ам.доллар болно гэсэн тооцоо гаргасан байна. Хибер Пахтунхва хотын спорт аялал жуулчлалын сайд Шейд Акил Шах “Эхний байдлаар паркийг 50 акр газарт барина гэж төлөвлөж байна. Харин таван жилийн дараа цэцэрлэгт хүрээлэн  бүрэн ашиглалтад орж бүх цэцэрлэгжүүлэлт орчны тохижилтыг хийж дуусахад нийтдээ 500 акр газар бүрэн тохижсон байна” хэмээн Асошейтэд прэсст ярьжээ. Нутгийн иргэд болоод удирдлагууд ч хот орчимоо тохилог сайхан, өнгө үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэн болгох гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа аж. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ