
Дорноговь аймгийн Замын-Үүдэд байрлах "Хадгаламж" банкинд дээрмийн хэрэг гарсан билээ. Энэ талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор хэргийг Замын-Үүдын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтэн баригдаагүй байгаа юм.
Цагдаагийн газраас мэдээлснээр хэрэг үйлдсэн этгээд нь 30 орчим насны эмэгтэй хүн байсан бөгөөд толгойдоо хар малгай битүү өмсөн зөвхөн ам, нүдний хэсгээ ил гаргасан байжээ. Хэрэг үйлдсэн этгээд нь ганцаараа байсан бөгөөд банкнаас ганцаараа гараад хойшоо чиглэл рүү гүйн алга болсон байна.
Хэрэг гарах үед харанхуй байсан учир хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй этгээд харагдаагүй байна. Энэ үед банк 19:00 цаг болоод хаасан байсан ч гадар хаалга онгорхой гурван эмэгтэй ажилчин мөнгөө тоолж байсан гэнэ.
Үргэлжлэлийг
энд дарж уншина уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ