
АНУ-ын Алабама мужид таван настай хүүг хулгайлсан этгээд амиа хорлож, харин хүү аврагджээ. Америкт хүүхдүүдийн аюулгүй байдалд санаа зовинох нь нэн тэргүүний асуудал болоод байгаа сүүлийн үед энэ хэрэг гарсан нь олны анхаарлыг яахын аргагүй татаж байна.
Хүүг зургаан өдрийн турш барьцаалсан этгээд цагдаа нар хоргодох байр луу нь дайрах үед амиа хорлосон аж. Хэрэгтэн этгээд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт таван настай хүүг сургуулийн автобуснаас хулгайлан авч зугтахдаа автобусны жолоочийг буудан хөнөөсөн юм.
Хүүхэд барьцаалсан этгээд 65 настай, усан цэргийн томоохон алба хашиж байсан Жимми Ли Дайкс гэгч байсныг Холбооны мөрдөх товчооны ажилтан Стив Ричардсоны ахалсан баг олж тогтоосон байна. Харин хүүг эцэг эхэд нь өгч, эмнэлэгт хүргэсэн байна.
Хүүг зургаан өдрийн барьцаанд байлгахдаа цагдаа нар түүнтэй тохиролцохыг хүссэн ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ албаны хүмүүс түүнийг чухам юу шаардсаныг олонд мэдээлэхгүй гэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ