Pemex-ын байранд хий дэлбэрсэн байжээ

img

Мексикийн төрийн өмчийн томоохон  компани болох  Pemex компанийн удирдлагуудын байрладаг 54 давхар барилгын В2 хэсэгт дэлбэрэлт болж 37 хүн  амь насаа алдаж, 80 гаруй хүн гэмтэж шархтсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ дэлбэрэлт ямар нэгэн гадны шалтгаантай биш болох нь тогтоогдсон байна. Шинжээчид ослын шалтгааныг шалгаж тодруулсны эцэст олж тогтоосон бөгөөд хийн шатах урвал явагдсанаас болж ийм хүчтэй дэлбэрэлт явагджээ. Ослын шалтгааныг тодруулахаас өмнө дэлбэрэлтийн шалтгааныг эрчим хүчний доголдлоос үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байв. Учир нь хэд хоногийн өмнөөс барилгын цахилгаанд үе үе доголдол үүсэх болсон аж. Гэрчүүдийн яриагаар барилгад дэлбэрэлт болох чимээ гарсны дараа гэрэл, цахилгаан тасарсан аж. “Pemex Executive Tower” нь Мексикийн нийслэл Мехико хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт оршдог бөгөөд 214 метр өндөр уг барилгад олон зуун хүн ажил, үйлчилгээ явуулдаг юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ