Шилдэг байгууллагууд тугаа мандуулав

img

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ажил үйлс, амжилт бүтээлээрээ “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, шагнал хүртсэн  байгууллагуудын лого тэмдэг бүхий тугийг жилийн турш гаднаа мандуулдаг уламжлалтай аж. Тэгвэл өнөөдөр 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорсон байгууллагууд тугаа залах ёслолыг зохион байгуулжээ. Энэ үеэр шилдэгээр шалгарсан  аж ахуйн нэгжүүд  тугийг мандуулахаас гадна үйл ажиллагаагаа танилцуулж, бизнес эрхлэгчид туршлага мэдлэгээ солилцсон байна. Оны шилдэг аж нэгжээр дараах компаниуд шалгарчээ. Тодруулбал, “Номин Холдинг” ХХК шилдэгийн шилдэг Гран при шагнал хүртсэн бол “Өгөөж чихэр боов” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “ТЭСО” ХХК, “Ханбогд кашемир” ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монос групп, “Энержи ресурс” ХХК, Голомт банк, Таван толгой транс ХХК тус тус шалгарсан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ