Шакира хүүгийнхээ зургийг хандивлав

img

Шинэхэн ээж Шакира Милан хүүгийнхээ зургийг Unicef-т хандивлажээ. Шакира Пике нар өөрсдийн  бяцхан хүүгийнхээ зургийг нэртэй сэтгүүлүүдэд өндөр үнэлж зарсангүй.  Харин  хүмүүнлэгийн үүднээс тусламжид нэмэрлэхээр хүүгийнхээ зургийг хандивласан нь олны талархлыг хүлээж байна. Пике бяцхан Милан хүүгээ тэвэрсэн энэ гайхалтай зураг тэдний үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд гэнэтийн бэлэг байж чадсан.  Тэд одоогоор Барселон дахь гэртээ амьдарч байгаа гэнэ. Хүүгийн нэр Милан гэдэг нь эртний ром болон санскрит хэлээр хайр энэрэл, нигүүлсэнгүй гэсэн утгыг илэрхийлдэг аж.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ