Хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүссэн залуугийн шинж
Залуу хосууд бие биедээ итгэж хайр сэтгэлээрээ холбогдон бяцхан үртэй болж шинэхэн амьдралаа цэцэглүүлэх нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Гэтэл сүүлийн үед нийгмийн хариуцлагаас зугтагч эрчүүдийн тоо нэмэгдснээс гэр бүл зохиоход тун ч амаргүй болжээ. Харин үнэн сэтгэлээсээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа эрчүүд тэр тусмаа хүүхэдтэй болохыг хүссэн эр хүнд дараах нийтлэг таван шинж илэрдэг гэнэ.
- Санхүүгийн нээлттэй байдал. Гэр бүлээ илүү сайн сайхан байлгахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, эхнэртээ санхүүгээ бүрэн тайлагнаж эхэлдэг. Ингэхдээ ирээдүйд тавьсан зорилтдоо мөнгө зарцуулж эхлэж байгаагаа илэрхийлж эхэлдэг аж.
- Хоёулаа хүүхэдтэй болоод гэж ярьж эхлэх. Энэ үедээ эрчүүд дээр дурьдсан санхүүгийн нээлттэй байдалдаа хүүхдийнхээ тухай ихэвчлэн тусгадаг.
- Хүүхэдийнхээ ирээдүйн талаар төлөвлөдөг. Хүүтэй эсвэл охинтой бол ирээдүйд над шиг эсвэл чам шиг байна гэх мэтээр. Амьдралаа эхлүүлэхээр байшин, машин, эдлэн газар худалдаж авахдаа ирээдүйн хүүхдүүдээ ярьсаар л байдаг аж.
- Өөрийнхөө ээж аавдаа та хоёр эмээ өвөө болно гэдгийг нь сануулж эхэлдэг. Найз бүсгүйнхээ дэргэд ээж аавдаа хүүхдийн тухай ярьж эхлэнэ гэдэг бол энэ эмэгтэйтэй гэрлэж хүүхэдтэй болоход бэлэн гэсэн үг.
- Хамаатнуудынхаа хүүхдүүдэд анхаарч эхэлнэ. Зөвхөн хамаатан төдийгүй найз нөхдийнхөө хүүхдийг ч өхөөрдөж хүүхдүүдэд анхаарлаа хандуулж эхэлдэг нь хамгийн түгээмэл ажиглагддаг юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ