
Поп дива Бейонси Ноулз дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр болсон тухайгаа зарлалаа. Энэ тухайгаа тэрбээр саяхан олон нийтэд зарласан бөгөөд аялалын бэлтгэлээ базааж эхэлж байгаа аж. Түүний тоглолт Лондон хотоос эхлэх юм байна. Харин цаашдаа аль аль улсуудаар тоглолтоо хийх гэж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна.
Бейонсигийн аялал тоглолтын ивээн тэтгэгчээр Pepsi ажиллах бөгөөд оны өмнө Бейонси тус компаний рекламанд тоглож 50 сая ам.долларын гэрээ хийсэн билээ.
Харин дуучин бүсгүй хоёр хоногийн өмнө Super Bowl-ийн завсарлгааны үеэр бараг л бүрэн хэмжээний тоглолт хийх дөхсөн.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ам барьснаасаа болоод нэрээ бага зэрэг сэвтүүлээд байснаа тун хурдан сэргээж чадлаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ