
Калифорнийн өмнөд нутгийн уулын замаар явж байсан зорчигч тээврийн автобус осолдож есөн хүн амь насаа алдаж, олон тооны хүн шархадсан тухай ВВС агентлаг мэдээлж байна. Автобус өөр хоёр ч машинтай мөргөлдсөний улмаас ийнхүү ноцтой аваар гарчээ.
Осол орон нутгийн цагаар 18.30 цагийн орчимд гарсан байна. Энэ газар Лос-Анжелос хотоос 128 км-ын кайд Сан Бернардиногийн үндэсний цэцэрлэгт хүрэлэнгийн ойролцоо байжээ. Ослын газарт хоёр цагийн дотор шуурхай түргэн тусламжийнхан болоод цагдаа нар ирж гэмтэж бэртсэн хүмүүсийг гаргаж авсан байна. Ойролцоох хотын эмнэлэгт 27 хүн хүргэгдсэний зургаагийнх нь бие тун ч хүндхэн байдалтай байгаа аж.
Цагдаа нар хэргийг шалгаж үзээд чухам юунаас болсон нь хараахан тодорхой болоогүй байна хэмээн мэдээлсэн. Эхний байдлаар ослын шалтгааныг нарийхан зам дээр хурдтай явж байсан түүнчлэн тоормосны ажиллагаа муу байсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Ослын үеэр зорчигчид цонхоор шидэгдэж хаа сайгүй тарсан, мөн автобусанд дарагдсан байжээ. Амиа алдсан зорчигчдын дийлэнх нь Мексик болон Тихуанагаас ирсэн жуулчид байсан аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ