Агарын заставынхан сонор сэрэмжтэй гэдгээ харуулав

img

Орос Монголын хилийн торгон шугам болсон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Цагаан гол хэмээн газар 1998 онд  байгуулагдсан Агарын заставынхан буюу Хилийн цэргийн 0304 дүгээр ангийн байлдагчид өнгөрсөн амралтын өдөр улирагч онд  аймгийнхаа аварга заставаар шалгарч өргөмжлөгдсөнийхөө баярыг тэмдэглэжээ. Монголдоо л халуун цэг болсон тус нутагт Тува нар мал хулгайллаа гэх мэдээлэл үе үе чих дэлсэх нь бий. “Халуун цэг”-ийн байдал  нам жим байгаа ч Агарын заставынхан үргэлжид сонор сэрэмжтэй ажилладаг гэдгээ харуулжээ. Тэд тодорхой жишээ болгон хүн барьцаалсан үед ямар арга хэмжээ авах талаар үзүүлэн тоглолтыг иргэдэд сонирхуулсан байна. Мөн иргэдэд гэнэтийн халдлагийн үед биеэ хамгаалах аргачлал, барьцаалагдсан тохиолдолд авах арга хэмээ зэргийг үзүүлэх сургалтаар үзүүлсэн байна. Зөвхөн малын хулгай гэлтгүй өнөөдрийн нийгэмд хүн барьцаалсан террорист үйл ажиллагаа тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс ч энэ сургалт  цаг үеэ оллоо гэж  иргэд талархалтай хандаж байжээ. Түүнчлэн тус ангийн офицер, ахлагч, гэрээт хилчид Заставынхаа хаяаг эмжин урсдаг Агарын голын толин мөнгөн мөсөн дээр арван хоёр жил, монгол гэрийн тавилга, хурлын  ширээ сандал, хуушуур зарах мухлаг зэргийг цас мөсөөр урлаж, гарын ур дүйгээ харуулсан гэнэ.  “Мөнгөн өвөл” нэртэй уг арга хэмжээний үеэр Цагаан-Уул сумын нэгдүгээр багийн 150 гаруй иргэн бүтэн өдрийн турш тэдний бэлтгэсэн тэмцээнүүдэд хамрагдсан аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malchdiig temtseend hamruulj viliig n vzej vsiig n tsailgah shahjee xaxaxa,ted nar n tsereg dainii temtseen uraldaand yaaj shuuhan oroltsson yum bol doo xaxaxa
2013-02-06
ok:
үнэн тэнэг юмаа урьдчилёан бэлдсэн үзүүлэх тоглолтонд ямар юмных нь сонор сэрэмж байдгын.
2013-02-06
Boljil bna sht
2013-02-06
kh:
kh yamar urlagiin surguuli bish
2013-02-06
Surtei uzuuleh surguuli hiigeed l, yag amidral deeree tsoo tsoo buuduulaad l. Adaglaad l sum nevterdeggui hantaaz ch bgui..
2013-02-05