Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн зална

img

Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт, Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад усан могой жилийн хаврын тэргүүн хөх барс сарын шинийн долооны хөх барс өдөр буюу энэ сарын 17-ны  өдөр болно. Егүзэр хутагтын хөшөөг арваад жилийн тэртээ Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, МУСГЗ, уран барималч Хайнзангийн Цэвэгмид гуай зэсээр урлаж байжээ. Он цагийн эрхээр элэгдэж хуучирсан энэхүү хөшөөг сэргээн залах тухай Х.Цэвэгмид агсны гэр бүлийнхний санаачилгыг “Мөнхчулуун” сан дэмжиж, хөшөөг дахин сэргээж байгаа аж.  Хөшөөний сүншиг аравнайг МУСГЗ, Буханч лам Г.Пүрэвбат өөрийн биеэр үйлдэж, төрийн дархан Төмөрбагана сэргээн засварласан юм. Хөшөөнд төр, шашны дэг ёсыг хослуулан /Чингис хааны хөшөөний нэгэн адил/, суурь болоод цээжин тушаа намтар цадиг, ном судар, монгол орны ариун дагшин газар нутгийн шороо, ус рашаанаас дээжлэн оршоожээ. Хутагтын хөшөөг Баруун-Урт сумын төвд нээгдээд удаагүй байгаа Я.Мөнхчулууны нэрэмжит “Сүхбаатар” кино театрын дэргэд байрлуулах гэнэ. Хөшөөний нээлтийн үеэр “Сүхбаатар” кино театрт Егүзэр хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үүх түүхийг нь өгүүлэх ном судруудаар үзэсгэлэн дэлгэх юм байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ, ЗДТГ болон “Мөнхчулуун” сан, “Жавхлант шарга” МСУХ-оос хамтран зохион байгуулж байгаа энэхүү ёслолын ажиллагааны үеэр хаврын уралдаалга мөн давхцах аж. Наран түрүүлж манддаг энэ нутгийн уугуул иргэд жил бүр Шинийн 8-нд багтаж, эрийн хийморийг сэргээдэг Шилийн Богд хайрханаа зорин, ургах нарыг угтаж хардаг уламжлалтай. Тиймээс нар харах аялалаа Егүзэр хутагтын хөшөөний нээлт, хаврын уралдаалгатай хамтатгах тул нутагтаа ирээрэй хэмээн зохион байгуулагчид уриалсан юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

munhchuluun gej ymar hun baisan ym be
2013-02-07
neg muu asman lam yamar yumni gavya baihav de buu bariad baildaj chadah bish odoo ch burangui yos butsaad irjee de ulam l doroitood baih yum da
2013-02-06
ugaasaa suhbaatar aimag chin manjiin zarts halhuudiin golomt nutag busuu
2013-02-06
Баярсайхан 88115842:
БҮТЭЭЖ БАЙГАА БҮХЭН ӨӨДЛӨН ДЭВЖИХ БОЛТУГАЙ.БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСЭН БҮХЭН БУЦАХ ЗАМГҮЙ ГАЦАХ ЭСВЭЛ БУЦАХДАА БУДААГАА БУЦААН ТУШААХ БОЛТУГАЙ. ОХИНЫХОО БИЧСЭН ШҮЛГИЙН 4 МӨРИЙГ ТА БҮХЭНД ХҮРГЬЕ. Эх оронд минь хэлдэг биш хийдэг хүн Эх нутагт минь хэмлэдэг биш бүтээдэг иргэн Төр засагт минь хумсалдаг биш шударга дээдэс Түвшин Монголд минь харанхуй биш ГЭРЭЛТ ирээдүй хэрэгтэй. МОНГОЛ УЛСЫН СЭРГЭН МАНДАЛТЫН НЭГЭН ЖИГҮҮР БОЛОН ЧИН СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ХӨДӨЛМӨРЛӨЖ БУЙ СҮХБААТАРЧУУД ТА БҮХЭНД АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ. САР ШИНИЙН МЭНДИЙГ МӨН ДЭВШҮҮЛЬЕ.
2013-02-06
Бурханч лам гэж солонгос авгайтай бурхан бүтээдэг хүнийг хэлдэг байх
2013-02-06
буханч лам гэдэг нь юу гэж байгаан бэ
2013-02-06
mgl:
Чухам ямар гавъяатай хутагт юм бэ дээ
2013-02-05
ERKA:
MASH ZOV. HALHIIN TOLOO YAVSAN HYN BYHNIIG SHYTIE.
2013-02-05
улаан яргачдад 1930 үнд алуулсан хүн
2013-02-05
нутаг нэгтэн:
Бүхэл бүтэн нэг аймгийнхныг, Даригангачуудыг доромжлох эрх чамд хэн олгосон юм бэ? Муу хар лалар минь. Чи яасан ч өөдтэй явахгүй.
2013-02-05
mgl:
Balarsan yum neg untaj baigaa lam... Tanai aimagt huuramch Sukhbaataraas uur ekh oronch baidaggui yum uu? Argaa barsan sairan hultunguud....
2013-02-05
жаа:
сайхан хөшөө болжээ. бодуул улааны яргагчдад алуулсан хүн бх даа.
2013-02-05