
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи зүүн зүгийн нутгаар хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө голын саваар 25-30 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газар болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 21-26 хэм, Алтайн өвөр говиор 1-6 градус, баруун зүгийн нутгаар 7-12 хэм, говийн нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ