
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны айлчлалаа Ойрхи Дорнодын орнуудаас эхлүүлэхээр болжээ.
Ингэхдээ хамгийн түрүүнд Израйльд очихоор төлөвлөсөн бөгөөд дараагаар нь тус бүс нутгийн баруун эргийн орнуудаар айлчлах юм.
Түүний айлчлал гуравдугаар сараас эхэлнэ хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас уламжиллаа. Энэ айлчлал түүний албан ёсоор тангаргаа өргөснөөс хойш анхны айлчлал болж байгаа. Харин түүнээс өмнө сонгуульд ялалт байгуулсныхаа дараагаар өнгөрөгч арванхоёрдугаар сард Бирм, Тайланд, Камбож зэрэг улсуудаар айлчилсан билээ.
Цагаан ордон ерөнхийлөгчийн айлчлалуудын тухай үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байгаа. Гэхдээ тухайн цаг үед нь хэрэгцээт мэдээллийг дамжуулна гэдэгт нь итгэлтэй байна. Харин Израйлийн “Channel 10” телевизээр ерөнхийлөгчийн айлчлалыг гуравдугаар сарын 20-нд хэмээн таамаглаж байгаа аж.
Энэ уулзалт, айлчлалаар тус хоёр улсын харилцаа цаашдын ажилд нэлээд чухал асуудлууд яригдаж шийдэгднэ түүнчлэн Иран болон Сирийн асуудлаар ч ярилцна хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа. Мөн АНУ болон Ойрхи Дорнодын орнуудын хоорондын харилцаа сайжирна хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярьж дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн.
Барак Обама 2008 онд Израйльд айлчилж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ