
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үр тарианы зах зээлийн байдлыг хянаж байхыг мужийн захирагч, нараас шаардав.
“Үр тарианы зах зээлд юу болж байгааг маш анхааралтай ажиглаж байхыг эрхэм хүндэт захирагч нараас хүсч байна. Та бүхэн ингэж ажиглаж, хэрэгтэй зүйлээ нарийн төлөвлөдөг. Гэхдээ л дэлгүүрт талхны үнэ ямар байгааг ажиглаж бай” гэж Медведев мягмар гаригт болсон “Үр тарианы зах зээлийн байдал ба хаврын тариаланлалтын бэлтгэл ажлын тухай” зөвлөгөөн дээр мэдэгдэв.
“Энэ бол нийгмийн нэн чухал сэдэв юм” гэж танхимын тэргүүн хэлэв. “Хэрвээ үнийн гажуудал үүсч, ямар нэг үндэслэлгүй хэлцэл, илэрхий луйвар гарч эхлэвэл, яам, засгийн газарт илтгэж, мэдээжээр хууль сахиулах байгууллагуудад илтгэ, зохих үйл ажиллагаа явуулахыг тэдгээрээс шаард” гэж Медведев бүс нутигийн тэргүүн нарт уриалав.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ