Хан Хэнтийчүүд амар мэндийн золголтоо ая дууны түрлэг, хүчит бөхийн уухайтай хийнэ

img

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ирэх долдугаар сард тэмдэглэх энэхүү түүхэн тэгш ойгоо угтан Хан Хэнтийчүүд олон бүтээлч ажил өрнүүлж, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүхний салхийг хагалж Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан нийслэлд ажиллаж амьдарч буй Хэнтий аймгийн уугуул иргэддээ зориулан амар мэндийн золголт, ая дууны цэнгүүн зохион байгуулах юм байна. Золголт XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний 15 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм байна. Энэ үеэр Хэнтий аймгийн сумдын иргэдийн золголт, брэнд бүтээгдэхүүний өдөрлөг зохион байгуулах  болох ажээ. Мөн хүчитний өлгий Хэнтий нутгийн харьяат аймаг, цэргийн цолтой 32 залуу бөх барилдана. Амар мэндийн золголт, ая дууны цэнгүүн, аатай хийморьтой хүчит бөхийн барилдаанд Хан Хэнтий нутгаас төрөн гарсан урлаг, соёл, спортын алдартнууд оролцон элгэн нутгийн зон олонтойгоо нэгэн үдшийг дуу хуурын дугараа, уухайн түрлэг дүүрэн өнгөрүүлэх нь ээ. Золголт, цэнгүүнд Өмнөд Энэтхэгийн Гоман дацанд ном бясалгаж байгаа Монголын долоон хувилгаан, хутагтын нэг, Хэнтий нутгаас  тодорсон Жонон Ханчэн Рембүүчи нутгийн зон олонтойгоо учран золгож, ерөөл айлдах аж. Хан Хэнтий нутгийнхны золголт, цэнгүүнд хүрэлцэн ирсэн хүн бүрт гарын бэлэг гардуулах бөгөөд азын сугалаагаар могой жилийн од хийморио сорих боломжтой юм байна. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэнтий:
Манай нутагт Тэмүүжин гэж хүү мэндэлсэнийг түүх гэрчилнэ, бусад хүмүүс юу гэж доромжилж болно, гэхдээ их түүх рүүгээ нулимаж болохгүй, муулаад байгаа бол таны гарал үүсэлд эргэлзэж байна шүү, үнэн юм үнэнээрээ сайхан, их хаадын минь өлгий нутаг бат оршиг!!!!
2013-02-06
R:
Хазгай голдуу хэлтэнгүүд Хэнтийхэн гэж доромжилдог.Та нар юу ч хийсэн алтан ураг, төв халх болохгүй.800 жил бүтэн улс байлгалаа. Одоо хамаг МОНГОЛ улсыг минь зарж , харийнханд бөхөлзөж байгаа нь та нар шүү . Цэдэнбал гэж оросын бууны нохой 40 жил Хэнтийг байхгүй болгохын төлөө зүтгэсэн. Одоо ч та нар нийлээд боорлодог. Босох өдөр нээх удахгүй шүү
2013-02-06
n:
Novshnuudiin Khan Khentiinhenii hucheer MONGOL gedeg ulstai bolsonoo martaa yu ? Esvel ta nar MONGOL-oor yaridag hujaagiin sheesnuud yum uu. Ichihgui MONGOL geed tseejee deldeed hutsaad yavj bgaa biz.Ter ulsiig chin bid nar baiguulsan yum. Butargaagui zadlaagui 800 jil ungursun bn malnuudaa
2013-02-06
ss:
teneg humuus MONGOL ulsiig baiguulj chadahggui pizdaakaa novshoo nusan taglaa mini
2013-02-06
Баабар дагасан хүн баасан дээр хальтарна, Бага шиг доромжлоорой
2013-02-06
хэнтийн тэнэгүүд гэж
2013-02-06