Хятадын нам, төрийн албан хаагчид үндэсний брэндийн машин унана

img

Хятадын Гуандун, Хунань, Ганьсу муж болон Шинжаан-Уйгарын өөртөө засах орны намын удирдлага гадаадын машин тэрэг унахгүй. “Хуаньцо жибао” сонинд бичсэнээр,  орон нутгийн намын хороод эх орны үйлдвэрийн машин авч, албаны  машины паркийг бүрэн сольжээ. “Хэрвээ гадаадын загварын машиныг Хятадад үйлдвэрлэсэн ч бай, мөн ийм машин худалдан авахгүй” гэж сонины өгүүлэлд тэмдэглэсэн байна. Засгийн газраас тогтоосон шинэ дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан бөгөөд үүнээс хойш орон нутагт  “бусдад гайхуулах”  дэмийрлийг хориглож байна. Шинжээчид орон нутгийн намын хороодын санаачлагыг тайлбарлахдаа, хятадын нам, улсын албан хаагчид гадаадын юмуу эх орны үйлдвэрийн машин худалдан авч байгаа эсэхээс үл хамааран, тээврийн хэрэгсэл авсан үнэ нь олон нийтэд ил тод байх ёстойг тэмдэглэжээ.  “Албаны машин худалдаж авах улсын зардал илүү ил тод байх ёстой” гэж  Жуннанийн их сургуулийн эдийн засаг, эрх зүйн профессор Е Цин сонинд бичсэн байна. Намын хорооны гишүүд болон орон нутгийн албан хаагчдын хэрэглэхээр жил бүр худалдан авдаг тээврийн хэрэгслүүдийн ердөө тал  өртөг нь л гэхэд 150 тэрбум юаниас /24,1 тэрбум ам. доллар/ 200 хүртэл тэрбум юанийн /32 тэрбум ам. доллар/ хооронд хэлбэлзэж байна гэж хятадын улс төрч Ду Лимин тэмдэглэжээ. Ер нь Хятадад нийтдээ 2 сая орчим албаны машин байдаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай үндсэний бренд чинь одоо морин тэрэг үү
2013-02-06