
Өнгөрсөн бямба гаригийн 20.00 цагийн орчим аав хүү хоёр хамтдаа архи ууж байгаад маргалдан нэгнийхээ амь насыг санаатайгаар хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг Чингэлтэй дүүргийн V дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд Цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж шалгалт хийхэд МоАХ-ны дарга асан Г.Бошигт хүүгийнхээ аминд хүрсэн байсан аж.
Ардчиллын 13-ын нэг гэгддэг Г.Бошигт нь өдгөө 71 настай бөгөөд архидан согтуурсан үедээ өөрийн хүү 43 настай Б.Хангарьдтай маргалдаж цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. Хохирогч Б.Хангарьд асан нь Англи, Орос хэлний орчуулагч нэгэн байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч мэсний шархаа даалгүй нас барсан аж.
Одоо сэжигтнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа эхлээд байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, хүүгээ хөнөөсөн эцэг болох Г.Бошигт нь АН-ын анхдагчуудын нэг бөгөөд нэг хэсэг МоАХ-ны даргаар ажиллаж байсан. Мөн 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж явсан нэгэн билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ