Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-09.00 цагт Төрийн ордны “В” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл, олон улсын туршлага ба Монгол Улс дахь нөхцөл” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно. -09.30 цагаас Улаанбаатар зочид буудлын 6 давхарт "Өргөө" танхимд "Бүх нийтийн боловсролын дэлхийн тайлангийн танилцуулга" болно. Энэхүү чухал арга хэмжээнд ЮНЕСКОгийн Бээжин дэх захирал, ЮНИСЕФийн суурин төлөөлөгч нар оролцож "Залуучууд ба ур чадвар" сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. -10.00 цагаас Баянзүрх дүүргийн МХХэлтэс дээр хүнсний сарын аяны хүрээнд НТ захаас хураагдсан бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ. Дараа нь явуулын лаборатори ажиллаж буй Барс зах дээр шалгалт хийнэ. -10.00 цагаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээ ,нийтийн тээвэр ,такси ,дулаан цахилгаан хангамжийн газруудын цагийн хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. -11.00 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангараг өргөнө. -11.00 цагаас ЭМШУИС-ийн 220 тоот зааланд зайлс хийж болох сохорлын судалгааг орон даяар хийх гэж байгаатай холбогдуулан холбогдох албаны хүмүүс хэвлэлийн бага хурал болно. Тус хурлаар сохорлын талаар өмнө хийгдэж байсан тоо судалгааг мөн танилцуулна. -11.00 цагт МАН удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралтай. “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох чиглэл, иргэний хяналтын танхимын талаар хэлэлцэнэ”. -11.30 цагт НЗДТГ-ын А танхимд Монголын багш нарын 47 жилийн баяртай холбогдуулан нийслэлийн шилдэг багш нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. -11.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагатай ээлжит цахим хурлаа хийж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өгнө. Цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. -12.00 цагт ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, яамны зарим удирдлагууд театрын музейн удирдлагатай уулзана. Харилцах утас 88008075 -12.30 цагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй эдийн засгийн бодлого, төлөвлөгөө болон Чингис бондын асуудлаар нээлттэй ярилцана. -13.00 цагаас Спортын төв ордонд ОУХМ З.Наран захиралтай "Аттила" клуб Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуультай хамтран ажиллахаар болж, тус сургуулийн өсвөр дугуйчдад хувцас хэрэглэл, дугуй, дугуйн тоног төхөөрөмж гардуулах ёслол болно. -14.00 цагт Хан-Уул дүүрэгт байрладаг Автобус 1-р баазынхан амьдралын түвшин доогуур 10 ажилчиндаа гэр олгоно.  Автобус 1-р бааз дээр. -14.00 цагт МУИС-ийн 1 дугаар байрны дугуй танхимд “Цөмийн эрчим хүч болон цацрагийн хэрэглээ” сэвдээр Японы Атомын энергийн агентлагийн гишүүн, Японы JAIF олон улсын хамтын ажиллагааны төвийн зөвлөх, Азийн орнуудын цөмийн  хамтын ажиллагааны форумын зохицуулагч доктор Сүэо Мачи илтгэл тавина.

-14.30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Мишээл экспо төвд "Цагаан сар-Монголд үйлдвэрлэв 2013" үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулна.

-15.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд хэлэлцүүлэг хийнэ. Өнгөрсөн долоо хоногийн турш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүлээн авсан саналуудыг суурь шинэчлэлийн бодлогод тусгах, тодорхой асуудлуудыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг энэ үеэр хөндөнө.

Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 Монголын уламжлалт харваачдын холбооноос монголчуудын оюуны биет өв болох нум сум, түүний хэлбэр хийц, дэг ёс, холбогдох бөөгийн тахилгын зан үйлийг сэргээх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн нум сумны олдвор танилцуулна. 13.00 Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос Төмөр замын дарга асан М.Энхсайханд мэдэгдэл хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ