ХБНГУ-ын Боловсролын сайд эрдмийн зэргээ хасуулах нь

img

Дэд эрдэмтний диссертаци бичихдээ бусдын бүтээлээс хуулснаас болоод  Германы Боловсрол, эрдэм шинжилгээний сайд  Аннетте Шаваны /Христосын ардчилсан нам (ХАН)/ эрдмийн зэргийг хасахаар Дюссельдорфын Генрих Гейнегийн их сургууль шийдвэрлэжээ. Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаан заадаг философийн факультетын эрдмийн зөвлөлийн дарга Бруно Блекманн өчигдөр ингэж мэдээлжээ. Түүний хэлснээр,   33 жилийн өмнө Аннете Шаванд дэд эрдэмтний зэрэг олгох тухай гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцоод, тэр бусад хүний илэрхийлсэн санааг өөрийнх мэтээр  “зориудаар” бичсэн нь нотлогдсон  гэж үзсэн байна. Тус зөвлөлийн 12 гишүүн  сайдын эрдмийн цолыг хураах саналтай байгаагаа илэрхийлж, хоёр хүн эсэргүүцэж, нэг хүн санал өгөхөөс түдгэлзжээ. Нэг сарын хугацаанд Шаван их сургуулийн шийдвэрийн талаар заргалдаж болох юм. Түүний өмгөөлөгч нар зохих шүүхийн байгууллагад хандах бодлолтой байгаагаа ч нэгэнт мэдэгдсэн байна. Сайдын сурган хүмүүжүүлэх ухааны талаархи эрдэм шинжилгээний 361 хуудас бүтээлд бусдаас хуулсан баримт байгаа тухай мэдээ бүр өнгөрсөн оны тавдугаар сард Интернэтийн нэг сайтад гарч, ингэж “хуулсан” болон хайхрамжгүй иш татсан  тодорхой жишээг ч дурджээ. 1980 онд 25 настай Аннете Шаваны эрдмийн зэрэг хамгаалсан Генрих Гейнегийн их сургууль  хуулсан эсэх талаар диссертацийг дахин шалгахаар шийдвэрлэж,  7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байна. Тус комисс  хоёр долоо хоногийн өмнө асуудлыг нухацтай хэлэлцэж эхлэжээ. Боловсролын сайд диссертиаци бичихдээ ашигласан эх сурвалжийг бүрэн тоочоогүй бөгөөд  бусад хүний бүтээлээс авсан хэсгийг зарим талаар “бүрхэгдүүлсэн байна” гэж түүнийг буруутгаж байгаа ажээ. Тийнхүү 57 настай Аннете Шаваны эрдмийн зэргийг хасах нь түүнийг цаашид боловсролын сайдаар ажиллах асуудлыг эргэлзээтэй болгож, улмаар энэ оны есдүгээр сард болох  парламентын сонгнуулийн өмнө эрх баригч эвслийн байр суурийг нэлээд ганхуулж мэднэ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuuuhiin shinjleh uhaanii doktoruudiinhiig shalgaval ch ih yum garnada. mongold magistr doktoriin ali ni ch adilhan hunii yum hulgaildag tegeed medseer baij mongo, hoolondoo yaraad ogdog
2013-02-06
germanchuud iim l shudraga bga ym da, busdad ulger boldog
2013-02-06