
Өнөөдөр“Рио Тинто”-гийн төлөөлөгчид, Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болж буй. Уг хурал хаана болж байгааг нууцалж хаалттай зохион байгуулж байгаа бололтой. Ямартай ч, уг хурлаар Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүйцэтгэх удирдлагын түвшинд Монголын талын төлөөллийг ажиллуулах, Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Гурван жил гаруйн өмнө Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш хэл ам дагуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хамтад суулгаж байгаад хүртэл Оюутолгойн нээлттэй мэдээллийг чуулганаараа хэлэлцсэн юм. Гэрээ байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл Оюутолгой төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ