Хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжийн талаар мэдээлнэ

img

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжид хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргаснаа танилцуулна. Учир нь хүүхэд залуучуудад зориулсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бололцоог бүрдүүлсэн цөөнгүй барилга байгууламж цогцолбор байсан ч түүнийг нь өндөр албан тушаалтан, дарга нарын зөвшөөрлийн хувийн хэвшлийн эзэмшил болон хувиргасан олон тохиолдол бий. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжид хийсэн дүн шилжилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна. Улмаар эдгээр барилга байгууламжийг зориулалтаар нь ашиглах асуудлыг шийдэх арга замыг боловсруулах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gadaadiin outnii bair oron suuts bolson bnalee.Bagshiin deediin hoino
2013-02-06
Иргэн:
Хэний санаачилгаар өмч хувьчлал гэж зүйл замбараагүй, бодлогогүй хийгдлээ. Элдэв-Очирын нэрэмжит кино театраас эхлээд зориулалтыг өөрчилсөн барилга байгууламжийн талаар хэн юу хэлж байсныг бүрэн судалчихсан юм болов уу. Сайхан шоудах юм даа. Энэ хүмүүс өөрсдөө өөр гаригаас ирээгүй л байлтай билээ.
2013-02-06