
Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик Дэвшилийн задгайд тахианы аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан байр шатжээ. Уг галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 65 дугаар ангийн гал унтраах тасаг очиход 45х60 метрийн хэмжээтэй тахианы аж ахуйн зориулалттай байшингийн дээвэр, хана, дотор тал, “Тоёота хайс” загварын автомашин шатаж байсан аж. Нэмэлтээр Аврах гал унтраах 30 дугаар ангийн гал унтраах тасаг, Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг, Аврах гал унтраах 18 дугаар ангийн гал унтраах тасаг, Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасаг, Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах хоёрдугаар тасаг тус тус ажиллан гал түймрийг шуурхай унтраажээ. Шинжээчид гал түймэр гарсан шалтган нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ