Соломон аралд хүчтэй газар хөдлөлт боллоо

img

Номхон далай орчмын бүлэг арлуудын нэг Соломоны аралд хүчтэй газар хөдлөлт болсон тухай ВВС агентлаг шуурхай уламжиллаа. Газар хөдлөлт 8.0 магнитутын хүчтэй байжээ. Үүний улмаас арлын зарим хэсгүүдэд  5.8 км-ийн гүн ангал үүссэн аж. Хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд Санта Круз арал орчимд болсон хэмээн АНУ-ын Геологи газар зүйн хүрээлэн мэдээлж байна. Хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор Номхон далайн өмнөд хэсгүүдээр цунами үүсч болзошгүй байгаа аж. Тиймээс арлын оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Хэрэв цунами үүсвэл Соломон арлын Вануату, Науру, Папуа Шинэ Гвиней, Тувалу, Шинэ Каледони, Фижи, Крибати зэрэг арлууд аюулд өртнө хэмээн гамшиг судлалын хүрээлэнгээс мэдэгдсэн юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ