Эрдэмтэд: С аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг ихэсгэдэг

img

С аминдэмийг их тунгаар уух болон бөөрөнд чулуу үүсэх эрсдэл ихсэх нь хоорондоо холбоотойг Шведийн эрдэмтэд тогтоожээ. Энэ холбоог тодорхойлсон судалгааг Каролины хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж эхлэхэд бөөрний чулуугүй байсан 23355 эрэгтэйг 11 жилийн турш ажиглажээ. Ингээд 436 тохиолдолд бөөрөнд чулуу үүссэнийг судалгааны дүн харуулсан байна. С аминдэмийг хүнсний нэмэлтийн журмаар хэрэглэж байсан эрчүүдэд бөөрөнд чулуу үүсэх эрсдэл хоёр дахин их байжээ. Харин мульти-аминдэм хэрэглэх нь тийм аюулгүй бөгөөд учир нь эдгээрт С аминдэм хавьгүй бага байдаг гэж эрдэмтэд бас тэмдэглэсэн байна. Аскорбины хүчлийн хоногийн тун нь Шведэд 45 миллиграмм, АНУ-д 40-90 миллиграмм байдаг аж. Өдөрт хоёр мянган миллиграмм С аминдэм хэрэглэхийг биед хортой гэж үздэг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ