Итали-Монголын бизнесийн зөвлөлийн хурал болов

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ, Итали-Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран Милан хотноо өнөөгийн Монголын эдийн засагт хөрөнгө оруулах нь ашигтай гэсэн сэдвээр Италийн бизнес эрхлэгчдэд зориулан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр оролцогчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны талаар санал бодол, туршлагаасаа хуваалцахын сацуу гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар тодорхой ярилцлаа. Элчин сайд Ш.Одонбаатар Италийн ажил хэрэгч хүмүүст зориулан Монгол Улсад хөрөнгө оруулах, Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив. Түүнчлэн тэрбээр Милан хотноо 2015 онд болох "ЭКСПО-2015" үзэсгэлэнг зохион байгуулах комиссын гадаад харилцааны газрын захирал ноён Стефано Гаттитай уулзаж, үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
ЦЫГАН ЛУЙВАРЧИН МАЯГИЙН ЗАНТАЙ ИТАЛИУДТАЙ ХАМТАРНА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА,ЖИНХЭНЭ ХУЛХИ ЗАНТАЙ ХҮМҮҮС,МИАТ ХАМТАРСАН НИСЛЭГ ХИЙНЭ ГЭЖ ХЭДЭН САЯ ДОЛЛАРААР ХУЛХИДУУЛАА...
2013-02-06