“Хөх толбот хүмүүс” Францын кино наадмаас шагнал хүртжээ
Францын Парис хотноо өнгөрсөн онд нээлтээ хийж байсан “DOZ entertainment” –ийн “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино “Вал де Парис” хэмээх кино уран бүтээлчдийн томоохон наадмаас тусгай байрын шагналыг хүртжээ. Харь нутагт эх орноо сурталчлан, Монголын кино урлагийн түүхэнд бүрэн хэмжээний кино анх удаа уг шагналыг хзртэж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үеэр “DOZ entertainment”-ийнхан Солонгос улсад “Дүүлэн нис” нэртэй шинэ киноныхоо зураг авалтыг хийж байсан учир уг арга хэмжээнд оролцож амьжаагүй аж. Иймд Парисд амьдардаг н.Удвал гэдэг эмэгтэй тэдний нэрийн өмнөөс цомыг авсан бол “DOZ entertainment”–ийнхан өчигдөр уг цомоо хүлээн авчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ