Нутгийн зөвлөлийн нэрээр хотод цагаан сар тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа

img

Жил бүрийн цагаан сарын баярын дараа аймаг, сумаас тавгийн идээ, архи айраг бүхий ачаа ихтэй олон хүн Улаанбаатарт ирж золголт хийдэг. Төсвийн зардлаар хол зам туулж, ингэж нүсэр баярладаг байж болохгүй. Орон нутгийнханд хүндрэл учруулсан ийм байдал олон жил үргэлжиллээ гэж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёр иргэн Засгийн газрын иргэдээ сонсдог, тэдний санал хүсэлтийг хүлээн авдаг “11 11” төвд ханджээ. Энэ хоёр хүний хэлсэн шиг ийм саналтай хүн олон байгаа. Ер нь ч ингэж төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж болохгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийсэн видео хурлын үеэр онцгой анхааруулаад нутгийн зөвлөлийн золголт нэрээр төсөв зарлагадсан ийм арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо. Төрийн банк, Тавантолгойн гэрээ, МИАТ-ийн хэрэг гэхчлэн төрийн зарим байгууллагын алдаатай бодлого, үр ашиггүй гэрээ, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан зэргээс үүдэн төрийн байгууллагын нэр хүнд унаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга нар ийм хууль бус ажил хийхгүй байхыг анхааруулаад иргэдээ сонсож, нээлттэй шударга ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Үндэсний татварын Ерөнхий газрын удирдлага гадаадад аялуулах тухай гэсэн тушаал гаргаж, өнгөрсөн онд 462 сая төгрөгөөр ажилчдаа зугаалуулсан. Иргэний нисэхийн Ерөнхий газар татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөгөөр гадаад улс оронд аялсан, 3,8 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэгт зарцуулсан. Гаалийн Ерөнхий газарт ч ийм зөрчил илэрсэн тухай Ерөнхий сайд танилцуулаад энэ мэт тушаал шийдвэр гаргахгүй байх учиртайг хэллээ. Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад Засгийн газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Хаагдсан зам давааны цас цэвэрлэх, өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүйгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн зарим малчдыг нүүлгэн шилжүүлсэн зэрэг өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээнд нийт 5,4 тэрбум төгрөг зарцуулж байгаа талаар Ерөнхий сайд мэдээллээ. Засгийн газраас шийдвэр гарч хөрөнгө зарцуулж байгаа ч энэ бол  татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс өвс тэжээл хүргэх ажлыг төвөг чирэгдэл багатай, хүндрэл болохгүйгээр зохион байгуулж, малчдад, малчны хотонд хүргэж байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ерөнхий сайд бол ерөнхийлөн захирдаг хүн гээд ерөнхий хараад сууж байж таарахгүй. Тиймээс өнгөрсөн 10-аад хоногт эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө зөв шийдвэр, гарц хайж ажиллаж байна. Аймгийн Засаг дарга нар ч мөн адил асуудлын голд орж, салбар хариуцсан мэргэжилтнүүд болон иргэдийнхээ үгийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн нээлттэй, ил тод байж, зөв шийдвэр гаргаж ажиллахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яг үнэн өөрсдөө болохоор намын золголт энэ тэр бүх юм болдог ард түмэн болохоор бүгд болохгүй хорино хаана нураана буулгана бривчлана гээд энэ ардчилал юмуу
2013-02-14
чи хятад юмуу
2013-02-14
маш зөв дүгнэжээ маш олон хүний бодол ийм болжээ
2013-02-14
nutgiin irgen:
Юум бологныг хааж боосон хаашаа засаг төр вэ одоо байтлаа нутагруугаа битгий яв наашаа битгий ир гээл солиорч өгөхнээ 11 11 гэдэгрүү чинь захиалгаар юм бичүүлээд л түүнийг нь ард түмнийхээ эсрэг хэрэглэх арга болгох гэж гаргаж ирсэн гээ биздээ бүх юмыг хааж боож байгаагаа сайн зүйл хийгээд байна гэж бодвол мөн ч том эндүүрэл болношүү ард түмэн тэнэг бишшүүдээ хөгшчүүд наадахыг чинь бүтэн жил хүлээдэг юм бас цас зуд болоход гуйгаад л хүрээд ирдэг юм нэг оалаас нь гэхдээ ард иргэдийхээ хүсэл зорилгыг эсрэг юмыг дандаа хийгээд байна гэвэл хар энерги хараал идэхээс өөр юу ч байхгүй
2013-02-14
urnaa:
zov shdee MAN yamar ih arhiddag gej bodno. Mongolchuudad zov dektaturh heregtei. huuliig jinhene esoor ni heregjuuleh heregtei.buh arhinii uildveree haaj busad undeshii uildveree demjmeer baina. Hytadaas hunsnii buteegdehuun avmaargui baina.
2013-02-10
Хүн төрсөн нутаг усаараа бахархах нь юу нь буруу гэж? Нутгийн зөвлөлийнхөн мөнгө угааж байхыг чи харсан юм уу?
2013-02-10
Д.Ганхуяг:
Энэ нутгийн зөвлөлүүдийг тараа. Нутгийн зөвлөл гэгчүүд нь мөнгө угаадаг, орон нутгийн нам маягийн юм болчихсон байна. Ийм юмыг Манжууд Монголд хөгжүүлэх замаар хооронд нь эвдэрцүүлэн бутаргах гол аргаа болгодог байжээ. Өөр хоорондоо нэгдээд гадныхны түрэлтийг сааруулах боломжийг хаадаг байна. Үүний тод жишээ бол урвагч өндөр гэгээн, хүн хөнгөлж тэнэгтсэн Галдан бошигт нарын гашуун түүх юм. Тэд нэгдээд нэг нь цэргээ засаад нөгөө нь сэтгэлээ засаад явсан бол Манжийн 220 жилийн аймагт хэлмэгдэл ирэхгүй байсныг санацгаа. Юм болгон дээр л нутгархах болчихож, нэг хүн ерөнхий сайд боллоо гэхэд л нутаг усаа татдаг болсон байна. Цэдэнбалын нутгархаж боловсон хүчин томилдог бодлого одоо чүргэлжилсээр байна. Цэдэнбалын нутаг усны үзлийн бодлогыг АН нам халах ёстой. Түүгээр чүл барам бүгд паспотрт дээрээ ямар нэг ястан гэж бичихгүй үндэс угсссссгаа гэж бичээд тэнд нь Монгол гэж ганц үгээс өөрийг бичих хэрэггүй. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьж байсан бол одоо тэдний өмчлөлөөс хамгаалах замд орох хэрэгтэй боллоо. Үүний тулд үндэстний нэгдмэл байдлыг хадгалах, үндэстнээрээ нэгдэж тэдний эсрэг зогсож чаддаг болох нь зайлшгүй болж байна. Бид нутаг усны энэ зохиомол үзлийг ашиглуулмааргүй байна. Нутаг усны үзэл нь утга муутай юм. Монголд хүн 100-200 өөрийн нутгаа бүрэн тойрч нүүдэлэдэг тухай судалгаагаар нэгэнт нотлогдожээ. Ингэхлээр би хааныхын нутгийн хүн болох вэ? Ганц л хариулт байна. Энэ нь Миний нутаг Монгол. Жишээ нь Увсынхан одоо СХД,Зүүн хараад олноороо нүүн суурьшжээ. Нэг үе өнгөрөхөд л тэд өөрсдийгээ Увс гэхээсээ УБ, Зүүн хараагийнхан гэх болно.
2013-02-10
nutgiin irgen:
Юум бологныг хааж боосон хаашаа засаг төр вэ одоо байтлаа нутагруугаа битгий яв наашаа битгий ир гээл солиорч өгөхнээ 11 11 гэдэгрүү чинь захиалгаар юм бичүүлээд л түүнийг нь ард түмнийхээ эсрэг хэрэглэх арга болгох гэж гаргаж ирсэн гээ биздээ бүх юмыг хааж боож байгаагаа сайн зүйл хийгээд байна гэж бодвол мөн ч том эндүүрэл болношүү ард түмэн тэнэг бишшүүдээ хөгшчүүд наадахыг чинь бүтэн жил хүлээдэг юм бас цас зуд болоход гуйгаад л хүрээд ирдэг юм нэг оалаас нь гэхдээ ард иргэдийхээ хүсэл зорилгыг эсрэг юмыг дандаа хийгээд байна гэвэл хар энерги хараал идэхээс өөр юу ч байхгүй
Хүн төрсөн нутаг усаараа бахархах нь юу нь буруу гэж? Нутгийн зөвлөлийнхөн мөнгө угааж байхыг чи харсан юм уу?
UUGUUL:
ZUB SHIIDBER BNA. NUTGAA SANAAD BAIDAG YUM BOL HUDUUNUU L AMIDAR L DAA. HOTIIG BUUN UTAA BOLGOOD AMIDRAH ARGAGUI BOLGOOD UURSNUU CH AMIDARCH CHADAHGUI URUULIIN CH TAB TUHIIG ALDUULAAD....LAITAI YUM.
2013-02-09
Либерал:
Энэ "Ардчилсан" гэж гоё нэртэй засаг гарснаас хойш юм л бол "хориглох", "цуцлах", "нураах", "хураах", хааж боох шийдвэрүүд гардаг болжээ. Ингэж иргэдлйнхээ эрхэнд халдахаас өөр хийх юм алга уу? Эсвэл төр засгийн эрх мэдэл нь дороос нь хатгаад байгаа юм болов уу?
2013-02-07
маш зөв дүгнэжээ маш олон хүний бодол ийм болжээ
zud turhan bolloo geed hotinhnoosoo tuslamj erdegdee. Tsagaan saraar joohon trsagaan idee amsuulahad bolohgui yumguide. Bas nutagtaa yavj chadahgui bgaa ahmaduud maani tend ochij nutag usnihantaigaa uulzdeg yum bilee. Zardal bagatai hiih talaas ni bodoj boloh bsan bh
2013-02-07
çî÷èí:
Ǻ⺺ çºâ. ÌÀÍ-ûíõàí êàðìàíààñàà ë ãàðãàæ áàéãààã¿é áàéõäàà.
2013-02-07
Hudlaa yarihdaa mash sain Altanhuyag, hulgai hiihdee ch mash sain Altanhuyag Nudiig n haraarai, hulgai hiisen Hun shig gulgunuud, yavch zugeer Hun bish udahgui hiisen luivar bur n ilerne Dee...
2013-02-07
Helne gedeg hiihiin Eh -demjij baina
2013-02-07
Zuv nutgiin zuvlul geh shig Bidnii nutag Mongol jalga dovnii uzlee taslan zogsooh heregtei Deer n Uvs hun ch geh shig zarim teneguud shine uilder ugsaa gargaad baisan Teriig Uvsiin ard tumen demjehgui gej bodoj baina Bid Mongolchuud hariin gar hul bolson Nyamdorj nariin durakuud hagalan butargah ajil yavuul bgaa bh Urdaas avsan idsen uymniih n hariu biz
2013-02-07
Zun muu dawartsan huduuniihun
2013-02-07
ogoo:
zuv sanaa bna daa
2013-02-07
Tegvel Turin zolgoltooo bolih heregtei
2013-02-06
яг үнэн өөрсдөө болохоор намын золголт энэ тэр бүх юм болдог ард түмэн болохоор бүгд болохгүй хорино хаана нураана буулгана бривчлана гээд энэ ардчилал юмуу
мнх:
Ядаж хэлдэг болжээ энэ ч бас шинэлэг зүйл
2013-02-06
uuganaa:
nutgiihan hoorondoo uulzsan saihan arga hemjee boldgii sh dee neeh ih tusub gardaggui sh dee arga hemjee hol aimguud l boliul taarna busad ni hiisen ni deeree buh mongolchuud demjij bn hiihiig
2013-02-06
nutgiin zuvlul gej 1 jalga dovnii uzel tsuuhun mongolchuudad yamar heregtei ymbe. heregguishdee
2013-02-06
Зараа:
Шударга шийдвер байна.
2013-02-06
санал:
шинийн 3 энэ тэрд баахан золголт болдог. энийг зогсоох хэрэгтэй.
2013-02-06
чи хятад юмуу
er n nairand DONDOH-oo bolie, mongolchuudaa
2013-02-06
heleed l bolichihdog bol munch saihanaa,,,,,,,,,,,,
2013-02-06
мнх:
Ядаж хэлдэг болжээ энэ ч бас шинэлэг зүйл