Хятадад гепатит C-ийн өвчлөл нэмэгджээ

img

Хятадын Лиаонин аймагт олон тооны хүн гепатит С-ийн халдвараар өвчилж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Халдвар хэрхэн  хурдан тархсан талаар шалгаж үзвэл  эмнэлгийн тариураар халдсан болох нь тогтоогджээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Донгган хотын эмнэлгээр үйлчлүүлэхдээ ийнхүү халдвар авсан аж. Тус эмнэлгээр үйлчлүүлэн тарилга хийлгэсэн 120 гаруй хүний 95 нь халдвар авсан байжээ. Эмнэлгээс иймэрхүү байдлаар халдвар тарж байгаа нь байж боломгүй хэрэг хэмээн орон нутгийн удирдлагууд Синьхуа агентлагт ярьсан байна. Халдвар авсан хүмүүс дахин эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлжээ. Харин орон нутгийн эмнэлгүүдэд тавих хяналт чангарч нийт эмнэлгүүдэд үргэлжлүүлэн шалгалт хийхээр болсон байна. Гепатит С нь цусаар халдварладаг халдварт өвчин. Энэ төрлийн вирус богино хугацаанд өвчлүүлдэггүй харин урт хугацааны туршид хүний элгийг үхжүүлж улмаар элэгний хорт хавдар үүсгэх анхдагч шалтгаан нь болдог аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ