Их найм Орост уулзана

img

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч их найман гүрэн АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, ОХУ, Франц, Япон улсууд ирэх 2014 оны чуулга уулзалт товлогджээ. Энэ чуулга уулзалт хоёр дахь удаагаа манай хойд хөрш Орос улсад болохоор болжээ. Чуулга уулзалтаар Дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг дээрх найман орны төрийн тэргүүнүүд, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог. ВВС агентлагийн мэдээлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны “Их найм”-ын чуулга уулзалтыг Сочи хотод зохион байгуулах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Үүнээс өмнө ОХУ 2006 онд Санкт-Петербург хотод “Их найм”-ын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хужаа хамгийн их доллартай гээд байдаг итал оросоос бага мөнгөтөйм байхдаа амеркүүд хужаагаас зээлсэрл бгаашдээ
2013-02-06