
Францын иргэн Алэйн Роберт хэмээх залууг хүн аалз хэмээн хочилдог болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн тусгай хэрэгсэл ашиглалгүйгээр ердөө нүцгэн гар хөлөөрөө өндөр байшингууд руу авирч өөрийн дээд амжилтуудаа тогтоосоор байгаа.
Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Кубын нийслэл Хавана хотын “Libre” нэртэй зочид буудал руу авирсан байна. Мөн өчигдөр тус хотын нэгэн бага сургуулийн байшин өөд авирчээ.
Энэ авиралт нь тун хэцүүхэн авиралтуудын нэг байлаа хэмээн “хүн аалз” хэлсэн байна. Түнийг авирч эхлэл үед сургуулийн сурагчид болон бусад хүмүүс урам зориг өгч хэрхэн амжилттай гарахыг нь харцгааж байсан юм.
Роберт өдгөө 50 настай түүний дээд амжилт нь нэг байшин өөд ойролцоогоор 15 минутын дотор авирч байсан явдал юм. Түүний зорилго бол Нью-Йоркийн Эмпайр Стет Буилдинг болон Дубай хот дахь Бүрж Калафай руу авирах гэнэ. Эдгээр барилгууд дэлхийн хамгий өндөр барилгад тооцогддог билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ