Жуулчдад халдсан зэвсэгт этгээдүүдийг барьжээ

img

Мексикийн өмнөд нутгийн Акапулько хотын захаар аяллаар явсан Испанийн зургаан эмэгтэй жуулчинг зэвсэглэсэн бүлэг этгээдүүд хүчирхийлсэн дуулиантай хэрэг гарчээ. Тэдгээр эмэгтэйчүүд 20-34 насныхан байсан бөгөөд хотоос зайдуухан түрээсийн байшинд байхад нь гэмт этгээдүүд дайрсан аж. Акапулько нь Номхон далайн эрэгт орших уулархаг Герреро мужийн харьцангуй аюул багатай тайван хотын нэгд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус хотод хар тамхитай холбоотой гэмт бүлэглэлүүд мэр сэр үзэгдэж, гэмт халдлага үйлдэх болсон байна. Хохирогчдыг Мексикийн албаныхан хамгаалалтдаа авсан бөгөөд хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн  таван эрэгтэйг баривчлан саатуулаад байгаа аж. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Акапулько хотын дарга Луйс Валтон жуулчин эмэгтэйчүүдэд ийм зүйл тохиолдсонд харамсч, жигшиж буйгаа илэрхийлэн, гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nbv:
iim ayultai gazarluu juulchilj baidag ene hvvhnvvd oorsdoo buruutai...xar tamxi buudalzaan geed avultai gazar shvvv dee.
2013-02-06