
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа.
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор , Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн багш Я.Туяа , Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын найман хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.
Энэ үеэр О.Шагдар, Ж.Долгорсүрэн нарын зургаан буурайд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга одон медалиар энгэрээ мялаалгасан нийт багш, ажилтан, доноруудад сар шинийн баярын мэнд хүргэж, энэхүү хүндэтгэл нь та бүхний хүүхэд,залуучуудын оюунд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, бүтээлч ажлыг урамшуулсан үйл явдал болж байна гэж онцоллоо
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ