Пакистанд хүчтэй шуурганаар олон хүн амиа алджээ

img

Пакистаны ихэнх нутгуудыг дайрсан ширүүн аадар бороо бүхий шуурга гурав хоног үргэлжилж 24 хүн  амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Бусад олон тооны хүмүүс гэмтэж бэртсэн бөгөөд цаашдаа нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Амь насаа алдагсдын ихэнх нь хойд нутгийн оршин суугчид байсан бөгөөд тэдгээр хүмүүс байшингийн дээвэр болон салхинд хийсч ирсэн том зүйлүүдэд цохигдож, дарагдаж амь насаа алдсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдгээрийн дотор хүүхдүүд ч бас өртсөн аж. Мөн хот их хэмжээний үерийн усанд автсан байна.   Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
hazaruudaar oroldood baival hariug ni tenger baridagl baihgui yu monh hoh tenger orsoo
2013-03-13