Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө голын саваар 21-26 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говиор 1-6 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ